Sunday, February 3, 2013

Хэрхэн ios 6.1 дээр Ssh хадгалах вэ ?


shsh tinyumbrella
Шинэ jailbreak гарах бүрдээ Ssh хадгалж аваарай мөн Ssh Хадгалсан бол downgrade Хийж болно гэсэн заавар зөвөлгөөнүүд байдаг. Зарим нь ssh талаар мэддэгүй байх зарим нь харин мэддэг тэгвэл мэддэгүй хүмүүст гэвэл  Apple-аас iDevice (iPhone, iPod Touch, iPad)-д зориулан шинээр фирмвэйр гаргах болгондоо хуучин iOS фирмвэйрээ сервер дээрээ дэмжихгүй болгож байдаг. Учир нь хакеруудын хийсэн жэйлбрекийн эсрэг арга хэмжээ авч гаргасан шинэ фирмвэйрээ iTunes-ээр дамжуулан таны дэвайс дээр суулгах зорилготой байдаг учраас. SHSH файл гэдэг нь нэг ёсондоо түлхүүр файл бөгөөд Apple сервер энэхүү түлхүүр таарч байгаа тохиолдолд шинэчлэл хийхийг зөвшөөрдөг. Хэрхэн хадгалах зааврыг дараагийн хэсэгт оруулсан байгаа.


Алхам 1:  TinyUmbrella  өөрийн үйлдлийн системдээ тохируулан татаарай.
Windows ашигладаг бол эндээс
Mac ашигладаг бол эндээс
Алхам 2: Татсан TinyUmbrella  гаа өөрөө олхоор газар хадгалаарай жишээлбэл дэлгэцэн дээр
Алхам 3: төхөөрөмжөө usb-ээр холбон  SHSH blobs хадгалах болно. бүх ios төхөөрмжинд хадгалах боломжтой iPad/iPhone/iPod touch. төхөөрөмж чинь iOS 6.1 байх ёстой.
Алхам 4:  зүүн булангаас холбогдсон төхөөрөмжөө сонгож ор
Алхам 5: advanced  дээр дарна дараахи хоёрын урт талын чагтыг аваад Ssh хадгална
  • Save ALL Available SHSH
  • Request SHSH From Cydia
Алхам 6: Ssh хадгалах газараа өөрөө сонгоорой өөртөө аль болох олоход хялбар газар хадгалаарай
Алхам 7: Log буюу (болж буй процессын үр дүн)  дээр Ssh хадгалагдаж буй үйл явц харагдан
Алхам 8: За Ssh амжилттай хадгалагдсан бол алхам 6 дээрхи үйл явц SUCCESSFULLY SAVED гэж гарна /Ингэснээр ios 6.1 хамгийн сүүлийн ssh-тэй болсоон гэсэн үг/
Алхам 9:  Ssh хадгалсан хавтаслуугаа орхоор төхөөрөмжийн чинь үүссэн ssh харагдах болно.

Удахгүй apple Ssh Хадгалахыг зогсоохоор болж байгаа, Та дараа нь downgrade буюу буулгахдаа энэ ssh заахдаа зөвхөн тухайн хадгалахдаа хадгалсан ssh дээр бууна гэдэгыг санаарай Алхам 5 дээрхи чагтуудыг авахгүйгээр хийвэл таны төхөөрөмжинд таарах бүх Ssh хадгална гэсэн үг
Өөрийнхөө Ssh сайн хадгалж авахаа мартваа DropBox mediafire box.net гэх мэт cloud үйлчилгээний вебүүдэдээ болж өгвөл хадгалсан нь дээр болов уу

Өнөө шөнө ios 6.1 untethered jailbreak та бэлэн үү блогтойгоо хамт байгаарай