iOS 7 jailbreak холбоотой мэдээлэл[FAQ]
iOS 7 гарсантайгаар холбогдуулан хүмүү jailbreak талаар их асууж байгаа бөгөөд jailbreak-тэй холбоотой мэдээлэлүүдийг багц болгон энэ удаа нийтлэж байна. Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултыг бүлэглэж орууллаа Одоогоор iOS 6.1.3 , 6.1.4 , iOS 7 jailbreak хийгдцэн байгаа гэдгийг сануулах хэрэгтэй байх.
Ерөнхийдөө бол jailbreak хийдэг ганц баг байгаа бөгөөд evad3rs гэсэн баг байдаг юм үндсэн веб сайт нь evad3rs.net jailbreak зөвхөн энд л байгаа хүмүүс хийж чадах бөгөөд өөр аль нэг сайтад хийцэн мөн survey хийлгэх гээд байвал тэр худлаа сайт гэдгийг анхааруулах нь зүйтэй болов уу?
Түгээмэл асуугддаг асуулт
А : iOS 6.1.3 jailbreak гарсан уу?
Х : Хийгдсэн гэхдээ гаргаагүй байна учир нь evad3rs багынхан өөрсдийн твиттер хуудасдаа мэдэгдэж байгаагаар бол iOS 6.1.3 jailbreak iOS 7 той зэрэгцээд гарах юм. Хамт гэсэн үг
А: iOS 6.1.3 jailbreak iphone ipad дээр гарах уу?
Х: Мэдээж iOS 6.1.3 Суулгасан бүх хэрэгсэл боломжтой бөгөөд гарах үед jailbreak хийх боломжтой
А: iPhone 5 дээр jailbreak гарах уу?
Х: evad3rs winocm хакерын тусламжтайгаар jaibreak хийсэн ба мөн адил iOS 7 - той хамт гаргана гэсэн.
А: iOS 7 jailbreak гарсан яаг хэзээ гарах вэ?
Х: гараагүй харин тэд beta загвар дээр хийсэн гэхдээ гарах хугацаа тодорхойгүй байгаа юм.
Учир нь evad3s багынхан iOS 7 beta дээр jailbreak хийсэн ба тэд iOS 7.0 албан ёсоор гарах хүртэл хүлээж байгаа юм. Гэхдээ тэд шууд гаргахгүй хүлээж байгаа бөгөөд учир нь
jailbreak хийх тохиолдолд apple маргааш нь гэхэд iOS 7.0.2 update гаргах жишээний байх юм.Тийм болхоор хакеруудын хэлж байгаагаар тэдний гол хүлээж байгаа зүйл хамгийн сүүлийн загвар болон 7.1 хүлээж байгаа юм.Эндээс үзхэд маргааш гэхэд iOS 7.0.1 гараад ирэх ба ямар нэг шалтгаанаар хойшиллоо энэ 7 хоногтоо амжиж гарах юм.Гэхдээ зөвхөн ингээд зогсохгүй iOS 7.0.1/7.02 гэсэн загварууд ээлжилж гарах шинжтэй байгаа бөгөөд эх сурвалжийн дүгнэж байгагаар iOS 7.1 буюу тест загварын сүүлчийн загвар нь хэдэн сарын дараа гарна гэсэн дүгнэлттэй байгаа юм.
Тийм учир гарах өдөр болон хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа бөгөөд яаг гарсаны дараа бид цаг алдалгүй хүргэх болно
Шинчлэлт
Канадын алдарт хакер iH8sn0w нь sn0wbreeze программ болох бид бүхэний хамгийн их хэрэглэдэг jailbreak программ хөгжүүлсэн хакер биллээ.Тэрээр iOS 6.1.3/6.1.4 jailbreak хийх ажилдаа аль хэдийн ороод эхлээд байгаа билээ.Гэхдээ энэхүү ажил нь jailbreak хийх биш бөгөөд зөвхөн өөрсдийн хийгдсэн jailbreak-ээ программ болгох ажил юм тэгхээр илүү хурдан гарна гэсэн үг юм.Гэхдээ яаг хэзээ программ цацагдах талаар одоохондоо хэлээгүй байгаа юм.
iOS 6.1.3/6.1.4 jailbreak гархад winocm хөгжүүлэгч их тус болсон бөгөөд тэрээр A5 чип дээр буюу iPhone 5 дээр untethered jailbreak хийсэн бичлэгээ youtube дээр байрлуулсан билээ.
Багж дараахи хэрэгсэлүүдийг дэмжих юм байна
-iPhone 5
-iPhone 4S
-iPhone 4
-iPhone 3Gs
-iPad 4
-iPad Mini
-iPad 3
-iPad 2
-iPod Touch 4
-iPod Touch 5
дашрамд дурдахад iOS 7 jailbreak ажилдаа evad3rs баг бас орсон бөгөөд эдгээр мэдээллүүд магадгүй ойролцоо бэлэн болох бизээ
Харин гонсойлгох зүйл гэвэл iOS 7-оос iOS 6.1.3/6.1.4 - лүү iPhone 4 - өөс бусад нь одоог хүртэл буух боломжгүй байгаа билээ