Thursday, September 12, 2013
та iPhone 5S 5C алийг нь авхаар шийдэв ?
Та шинэ утас авах гэж байна уу? apple-с гаргасан шинэ ухаалаг утасуудаас алийг нь сонгохоо Apple -ийн бүтээгдэхүүнүүд загвар сайн, чанартай байдаг боловч өндөр үнэтэй, сонголт багатай байдаг талаар хүн бүхэн л ярьдаг. Гэхдээ энэ удаа тэд зах зээлээ өргөжүүлэх зорилгоор хэрэглэгчдэд илүү олон сонголтыг өгч байна. 5с илүү өнгөлөг загварлаг бол 5s илүү хүчирхэг шинэ технологи өөртөө агуулсан утаснууд. Энэхүү нийтлэл таны аль утас авах шийдвэрт тус болох байх гэсэн үүднээс нийтлэл бичлээ

энэ бол iPhone 5C болон iPhone 5S хоёрын ялгаа ерөнхийдөө бол 5C өнгөлөг iPhone 5 техник үзүүлэлтүүдийг өөртөө агуулсан шинэ технологи нэмсэн загвар харин iPhone 5 бол илүү хүчтэй хурдан шинэ технологитой загвар
iPhone 5с -ийн хувьд өнгөрсөн жил гарсан iPhone 5-ийн үзүүлэлттэй яг адилхан. Хурд, хэмжээ, камер бүгд адилхан. Гагцхүү олон өнгийн пластик гэртэй болж 100 доллараар хямд болсон.
Харин 5s бол iPhone 5-аас хэд хэдэн зүйлээр илүү болсон. Хамгийн том ялгаа нь хурууны хээ танигч. Үүнийг ашиглан та утасаа түгжиж, нээхэд хялбар болсон. Бас iPhone 5s нь 64 бит А7 чиптэй учир iPhone 5-аас хоёр дахин хурдан гэж байгаа. Мөн хөдөлгөөн боловсруулах тусдаа М7 процессортой учраас CPU-д ачаалал өгөхгүй юм.
iPhone 5s -ийн өөр бас нэг онцлог нь шинэ камер. Урьдынхтай адилхан 8МР боловч өргөн сенсор, том хөшигтэй учир гэрэл багатай газарт ч сайхан зураг авна. Түүнчлэн бурст горимоор хурдан зураг дарах бол True Tone флаш гэрлээр илүү сайхан зураг авах боломжтой. Үнийн хувьд өмнөхтэйгээ адилхан гэрээгүй борлуулагдах үнэ нь 649 ам.доллараас эхлэх юм.
Дэлгэц, сири гээд өөр бусад зүйлс бусад iPhone -той яг адилхан. Харин 5с, 5s нь цэнэгээ арай илүү барьдаг болсон.
5S хэнд зориулагдсан утас вэ?
Яг одоо iPhone 5s бол Apple хамгийн шилдэг утас учраас хэрэв та хүч шаардсан утас хэрэглэгч бол танд яг тохирсон сонголт болно. Хэдийгээр iPhone 5-тай адилхан харагдах боловч хамгаагүй хурдан, сайн камертай зэрэг давуу талуудтай. Тиймээс iPhone 5s нь тэдэнд зориулагдсан утас юм:
Тоглоомчид: 5s нь iPhone 5с -ээс илүү хүчирхэг 64 битийн чиптэй учраас хоёр дахин хурдан мөн М7 давхар процессортой. Тиймээс хамгийн сүүлийн шилдэг тоглоомуудыг (Infinity Blade III) суулган тоглоход гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.Учир нь тус утасны танилцуулгад тус толгоомыг харуулж байсанг та санаж байгаа байх
Байнга Зураг авдаг хэрэглэгчид instagram гэх мэтийн апп хэрэлэдэг хэрэглэгч: Өмнө хэлсэн шиг адилхан мегафексилтэй боловч өргөн сенсор, илүү том хүрээнд авах камертай учраас илүү их гэрэл оруулах чадвартай учраас сайхан зураг авна. Мөн удаан хөдөлгөөн, авто тогтворжуулагч зэрэг олон боломжийг нээж өгч байна.
Аюулгүй байдалд анхаарсан хэрэглэгчид: iPhone 5s -ийн хамгийн том шинэчлэл бол хурууны хээ танигч. Юу гэсэн үг вэ гэвэл iPhone 5s -тай байхад та нууц үгийн талаар санаа зовох асуудалгүй боллоо гэсэн үг. Хуруугаа дараад л утасаа нээхээс гадна, аливаа нууц үг хийх шаардлагагүй апп татаж суулгана. Онолын үүднээс бол утасаа хурууны хээгээрээ цоожилно гэдэг бол хамгийн баталгаатай арга.
Тэгэхээр та нууц үг, хурд, сайн зураг авахыг хүсэж байгаа бол iPhone 5s таны шилдэг сонголт болно. Ядаж л хамгийн орчин үеийн дэвшилтэд технологитой хөл нийлүүлэн алхана гэсэн үг.
iPhone 5C хэнд зориулагдсан утас вэ?
5с бол илүү хямд учраас үнэд ач холбогдол өгдөг худалдан авагчдад зориулагдсан. Гэрээтэй ердөө л 99 ам.доллараас эхэлж байгаа. Утасны хурд болон бусад зүйлсэд тийм ч их ач холбогдол өгдөггүй бол 5с танд яг тохирно:
Үнэд анхаардаг худалдан авагч: Apple пластик гэртэй 5с утас гаргах болсон цорын ганц шалтгаан нь хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргаж зах зээлээ тэлэх гэсэн бодлого. 100 ам.долларын зөрүү гэдэг бол Долларын ханш өссөн энэ үед бол монголын худалдан авагчдын хувьд том ялгаа юм.
Өнгөлөг утасанд дуртай хүмүүст: iPod-ийг эс тооцвол Apple-ийн бүтээгдэхүүнүүд олон хэв загвар өнгөний сонголт тун муу байдаг ерөнхийдөө нэг л загварууд байдаг . Харин 5с бол гарцаа байхгүй өнгөлөг утас сонирхогчдод зориулсан утас юм. Дээр нь нэмээд олон өнгийн резин гэртэй учраас бүр олон сонголттой болж байна.
Хурд, хүч шаардсан апп нэг их ашигладаггүй хүмүүст: Яг үнэндээ бол 5с одооны iPhone 5s-тай харьцуулахад үзүүлэлт бага хэдий ч бидний хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай утас юм. Тиймээс та хэрэв өндөр хурд, график шаардсан тоглоом, апп нэг их ашиглаад байдаггүй бол 5с танд хамгийн тохирсон утас.Гэхдээ ингэж хэллээ гээд iPhone 5C удаан биш шүү хурд хүч шаардсан апп ажиллаж дийлэн гол нь iPhone 5S тусгайлан зориуласан технологитой болхоор дүрс ялгаруулах чадвар зэрэг үзүүлэлтүүд илүү өндөр байгаа гэсэн үг юм.
Үнэнийг хэлэхэд та iPhone 5 утастай бол 5с хамгийн зохимжгүй сонголт болно. Учир нь 5с iPhone 5-тай яг адилхан учраас утасаа өөрчлөөд хэрэггүй. Харин шинээр iPhone авахыг хүсэж байгаа хүмүүст бол 5с тун сайн сонголт, яагаад гэвэл iOS 7 бүрэн хүчин чадлаар ажиллах ба хурд хүч ердөө ч муу биш. Аа харин iPhone 5 утастай хэрэглэгч сайжруулахаар шийдсэн бол iPhone 5s шилдэг сонголт болно.Энгийнээр хэлхэд энэ бол Apple ухаалаг утасны үргэлжлэл
iPhone 3/4/5 гэсэн загварууд гарсанiPhone 3s/4s/5s эдгээр загварууд бол тухайн урд талын тоотой загварын ерөнхий харагдах байдалыг өөрчлөөгүй хэдий ч тухайн загварын хурд хүчыг нь нэмж тухайн загвараас сүүлд гарсан технологиор хийсэн болхоор ардаа "S" дагавар авсан буюу энэ нь "Speed" гэсэн үг юм.
За ингээд бидний бичсэн нийтлэл таны сонголтод бага ч болов тус болсон бол бид баяртай байна.
Дээр нь нэмээд нэг зөвөлгөө хэлхэд
Зөвхөн apple ухаалаг утас үйлдвэрлэдэгүйг санаарай өшөө олон хурд сайтай ухаалаг утас утасны компаниуд байдаг.Тэд нараас сонгож болно.Хамгийн гол нь хэрэв энийг уншсан та iPhone барьдагүй өөр ухаалаг утас барьдаг iPhone сонгох гэж байгаа бол надаас хандаж хэлхэд та iPhone шилжсэндээ нээх алдахгүй л болов уу
Төгс төгөлдөр зүйл гэж байхгүй iphone ч тэр бусад ч тэр бие биенээсээ илүү гарах дутуу гарах зүйл зөндөө байгаа хамгийн гол нь Таньд аль нь шилдэг санагдсан тэр чинь таны хувьд шилдэг.
эх сурвалж : Intech Mongolian , lifehacker