Sunday, September 15, 2013

iPhone 5S худалдаж авсан дээр үү?


Гэрээгүй авах загвар монголд нилээн үнэтэй ирэх байх гээд хүмүүс их санаа зовоод байгаа ерөн iPhone 5S худалдаж авсан нь дээр үү?
iPhone 5S бол тэр чигээрээ шинчлэлт гэж та ойлгож болно. Өмнөх 5-аасаа 1 өнгөөр нэмэгдсэн буюу алтан шар өнгө нэмэгдсэн юм. Алтан шар , саарал , хар гэсэн 3 өнгөний сонголттой юм. Гэхдээ 5 зарим дэлгүүрт Limited edition буюу 24 кратын алтны орцтой цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн утас зарагдсан.Монголд доллар үнэд орж байгаа болхоор энэ утасыг авах эсэх талаар хүмүүс их эргэлзэж байгаа байх.
Үнэ дагаж чанар
ийм нэг үг байдгыг жишээ болгож дурдаад эхэлий iPhone 5S дээр хийгдсэн материалууд болон техник хангамжийн үзүүлэлтүүд тус үнийн дүндээ дүйцэж байгаа юм жишээ дурдвал
iPhone 5-аас 10% илүү баттерайтай Шинээр 2 техник хангамжийн үзүүлэлтүүд нэмэгдсэн ба
M7 буюу хөдөлгөөн мэдрэгч болон 64bit систем дэлхийд анх удаа нэвтрүүлсэн юм.
Мөн хурууны хээ унших технологитой бөгөөд та appstore-с апп татахдаа нууц үг хэрэггүй ба зөвхөн хурууны хээгээр татах бүрэн боломжтой юм.


Монголд онцлог давуу тал
4G LTE сүлжээг бүрэн дэмжин хамгаалалтын өндөр технологи хурууны хээ мэдрэгч
Тун удахгүй монголд 4G LTE сүлжээг оруулж ирнэ гэсэн яриа их гараад байгаа энэ үнэхээр ор үндэстэй байж чадвал монголчууд бид 4G LTE сүлжээ ашиглаж маш том өргөн хүрээнд интернет ашиглах боломжтой гэсэн үг юм.

Бөх бат чанар

За энэхүү асуултыг хүн болгон асуух байх өмнө нь iPhone 5 жингээ хасаад гарт барьхад iPhone 4/4s-ээс хэт хөнгөн эвгүй санагдаж байсан байх гэхдээ энэ удаа гарч ирсэн iPhone 5S бөх чанар ялгаа нээх гарахгүй л болов уу?
гэхдээ тийм байлаа гээд iPhone 5 хэврэг биш ерөнхийдөө хаанаас унах байрлалаасаа youtube хуудас олон төрлийн Drop test-үүд байгаа тэд нарийг харахаар дийлэнх нь дэлгэцэндээ нөлөө үзүүлэхгүй байдаг бөгөөд утасны булан их эмтэрдэг. Тэгэлээ гээд унгаагаад байлтай биш таны хайхрамжаас шалтгаалах асуудал

Бусад утаснуудаас

За бусад утаснуудаас ийм тийм гэх хэцүү  юм гэхдээ хэрэв та өмнө iPhone барьж байсан бол энэ утас ялгаагүй iPhone л байна шдээ гэж санагдах хэдий ч мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн гартаа бариад үзхэд өөр мэдрэмж төрөх байхаа Харин өөр утас барьж байгаад Энэхүү утасыг барьх гэж байгаа бол энэ чинь iPhone гэдгийг ойлгоорой хүмүүс утасны үзүүлэлтээр нь их ярьдаг зарим нь хэмжээгээр нь ярьдаг iPhone аль алиндаа шилдэг биш ч гэсэн iPhone 5S өөртөө олон давуу талыг агуулсан болхоор таны урамыг хугалахгүй л болов уу?

Зохицох байдал

Ерөнхий хэлбэр байдал бусад эд юмстай зохицох байдлаараа бол сайн дизайн сайтай утас юм Харагдах байдал болон нэг гараараа удирдах бүрэн боломжтой утас юм халаас цүнх энгэрийн халаас гээд аль ч зүйлэнд хялбархан багтах утас энэ талаар бүгд л мэднэ байх Шинээр гарсан iOS 7 үйлдлийн системтэй хүртэл төгс зохицоно.

Сул тал 
Одоогоор худалдаалагдаж эхлээгүй байгаа болхоор сул талыг ямар байх талаар сайн мэдэхгүй байна өмнөх iPhone шатсан хүн нас барсан гэсэн олон фактууд гарсан. Гэхдээ төгс төгөлдөр зүйл гэж юу байхав та хүсээд өө хайвал гарч ирж юун магад.

Дүгнэлт

Эцэст нь нэмээд хэлхэд энэхүү утас бол өмнөх iPhone цувралаасаа хамаагүй хурдан утас бөгөөд маш том найдлага төрүүлж гарч ирсэн мөн iPhone 5C илүү хямд загвартай утастай хамт гарч ирсэн ухаалаг утас.Хүмүүс 64bit-ыг зүгээр маркетинг гэж байгаа хэдий ч энэ бол бодит үр дүн болон үзүүлэлт юм.Энэ нийтлэлийг уншаад тус утасыг үнэхээр авахаар шийдсэн бол Та буруу зүйл хийгээгүй технологийн дэвшилыг өөрийн биеээр мэдэрнэ гэж найдаж байна :)