Tuesday, September 24, 2013

Гудамжинд танихгүй хүнд iPhone 5S бэлэглэжээ

Unbox Therapy-гийн залуус Торонтогоор явж хүмүүсээс ямар утас ашигладаг талаар асууж хувийн сурвалжлага хийсэн байна. Тэдний хамгийн гол зорилго нь тухайн хүмүүс дотроос хамгийн муу буюу хуучин утас бариж байгаа хүнд шинэ iPhone-оо бэлэглэх явдал байжээ, Ингээд тэдэнд мэдээж iPhone 4, 4S , Galaxy Note 2, Nexus 4 гэх мэт төрлийн утас барьсан хүмүүс мөн хямд үнэтэй Touchscreen-тэй утаснууд ч таарсан байна. Харин тэд Nokia E5-тай залууг хамгийн муу утастайд тооцож шинэ утсаа бэлэглэжээ.