Wednesday, October 16, 2013
Apple 10 Сарын 22-нд Дараагийн iPad-аа Танилцуулна
Шинэ iPhone болон шинэ үеийн үйлдлийн систем танилцуулагдсаны дараагаар apple-ын гол бүтээдэгэхүүн болон Шинэ iPad 5 болон iPad Mini 2 гарах өдөр товлогдлоо. Өглөөхөн Apple шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулах өдрийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ үйл ажиллагаандаа шинэ iPad болон Mac-уудыг танилцуулагдах бололтой.Урилга дээр "We still have a lot to cover" буюу "Бидэнд үзүүлэх олон зүйл байгаа" гэж бичсэн Apple-ын логотой байв.
Энэхүү үйл ажиллагаанаас хүмүүсийн хүлээж байгаа зүйл бол мэдээж iPad болон iPad Mini-гийн шинэ загварууд Mac-ын шинэчилсэн загварууд болон OS X Mavericks үйлдлийн системийн гарах хугацааны талаар мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.
Өмнө AllThingsD тухайн өдөр Apple шинэ бүтээлээ танилцуулна гэж мэдээлэл өгч байсан нь ийнхүү батлагдлаа.
Одоогийн байдлаар энэхүү үйл ажиллагааг шууд stream хийж үзэх боломжтой үгүй нь мэдэгдээгүй байгаа юм.