Friday, October 25, 2013

Та үүнийг мэдэх үү?

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон facebook хуудсанд зарим нэг бидний мэддэггүй онцлогууд байдаг. Тэдгээрийн нэгийг та бүхэнд танилцуулъя.
Та үүнийг мэдэх үү?

Facebook дээрээ өөрийн хэрэглэдэг утасны дугаараа ашиглан тохируулга хийсэнээр facebook дээр таньруу бичсэн чат-д хариу ҮНЭГҮЙ илгээж , сэтгэгдэл дээр LIKE дарах боломжтой байдаг. Мэдээж DATA , WiFi үл хамаарна. Мөн энэхүү тохиргоог хийх 2 зам байгаа хэдий ч Монгол улсын үүрэн телефоны 4 операторын 2 нь албан ёсны эрхтэй бөлгөө. G-Mobile , Mobicom. Харин бусад 2 оператын хувьд тохиргоог хийх боломж байгаа хэдий ч үнэгүй болон мессэж очих асуудалд би итгэлтэй биш байна. 

Арга 1
      1. Account settings дарна

      2. Mobile цэсрүү шилжинэ.

      3. Add a Phone товч дарна. Ингэснээр Монгол улсад байгаа операторууд бүхий сонголт гарч ирнэ. Оператороо сонгоно.

      4. Next товч дарсанаар таньд доорхи цонх харагдана. Та энд 32665 дугаарлуу "F" тэмдэгт илгээснээр утсанд нууцлал бүхий тэмдэгт код ирнэ. Тэрхүү кодыг харагдах нүхэнд бичнэ. Доод 2 өгүүлбэрийг идэвхитэй чигээр орхин Next товч дарна.


      5. Үйлдэл дууссаны дараа таны дугаар бүрэн бүртгэгдэж дуусна. 



Арга 2
      1. Account settings дарна

      2. Mobile цэсрүү шилжинэ.

      3. Add a Phone товч дээр дарна. 
Ингэснээр Монгол улсад байгаа операторууд бүхий сонголт гарч ирнэ. Үүний доор  If you just need to verify your account or your operator isn't listed above, add your phone number here гэсэн бичиг байгаа. Түүний Add your phone number here хэсэг дээр дарна. Ингээд утасны дугаар бичих нүх дээр дугаараа бичиж Continue дарна. 

      4. Утсанд тань 6н орон бүхий тоон илэрхийлэлтэй код мессэжээр ирнэ. Тэр кодыг ашиглан идэвхижүүлнэ. 


      5. Дараагийн үйлдэл бол Техт идэвхижүүлэх юм. Үүнийг идэвхжүүлэхгүй орхивол таньд мэдээллэгч мессэж ирэхгүй болхыг анхааруулъя.