Friday, October 4, 2013
iOS 7 дээр апп нуух бяцхан заль мэх
iOS 7 дээр апп нуух бяцхан заль мэх их сонирхолтой Өөрийн тоглодог тоглоомыг чинь хэн нэгэн найз чинь тоглоод утгыг нь алдагдуулдаг биздээ.Жишээлбэл би temple run 2 тоглодог утасаа найздаа өгөхөөр миний зооснуудыг 10к бонус ашиглаад юучгүй алга болгочихдог юм тийм болхоор иймэрхүү энгийн аргаар аппуудаа нууж бас болдог юм.Заавар:
Заавар:
1.Эхлээд нүүр хуудсандаа ямар нэгэн хавтас байршуул эсвэл нээ.Гэхдээ буланд байж болохгүй.Тэрний дараа нуух апп эсвэл хавтасаа доор байрлах дөрвөн аппын нэгнийх нь оронд байрлуулна.(Phone , Mail , Safari , Music) гэх мэт
2.нуух апп эсвэл хавтас дээрээ дээрээ дарж байгаад Home Button-оо хоёр удаа дарахад App switcher-рүүгээ орно.Тэндээс буцаад нүүр хуудас руугаа оч.
3.Нүүр хуудасруугаа ороход таны нуух апп эсвэл хавтас сонгогдсон мэт байх болно.
4.Одоо нүүр хуудсанд байгаа хавтас луугаа ороод буцаад гар.
5.Хавтаснаас гарсаны дараа Home Button-оо нэг дарснаар таны нуух апп алга болно.
Ингэснээр таны апп эсвэл хавтас нууц болох болно.
Хэрхэн буцаана гаргах вэ?
Маш энгийн home дэлгэц дээрээ доош татна Search хэсэгийг гаргаж ир тэгээд search дээр нуусан аппаа бичихээр гарч ирэх болно
Хэрэв дээрхи арга ойлгомжгүй бол доорхи бичлэгийг