Wednesday, November 6, 2013

Samsung Nexus S & Android 4.4 Kit Kat


Google корпорацийн анхдагч утасны нэг болох Galaxy Nexus S утсанд кустом ром гарсан байна. Хэдий 512 МБ түр санах ойтой хэдий ч ямар ч чадалтай хүчтэй хуртай ухаалаг сүүлийн үеийн утаснаас дутахгүй ажиллаж байгаа бөгөөд янз бүрийн асуудал үүсгэж хэрэглэгчидээс хараал ёрөөл бага хүртээд байгаа 2013 оны 11 сарын 3-нд нийтэд цацагдсан Кит Кат системийг өөрийн биеээр суулгасанаа зурагт альбом хэлбэрээр баталгаажуулан та бүхэнд үзүүлье. 

Нүүрний хэлбэр нэг иймэрхүү. Шинэчлэгдсэн Апп-ууд: Downloads , Phone , People , Camera , Clock , Settings , Google Now

Nexus S загвар бол олон үйлдвэрлэлийн сувагтай. Дэлхийн нийтэд бол I9020 эсвэл I9023 гэсэн загвар бол бидний хэлж заншсанаар Евро юм. M200 загвар бол Солонгос загвар. Миний туршсан төхөөрөмж бол Солонгос загвар байсан. 
Камера-ний хувьд бол 4.3-аас сүйдтэй өөрчлөл ороогүй. Панарома ажилахгүй. 

Дуудлага хийгч Апп.

Цагийн бүсээр олон улсын цагийг харах үед. 

Татаж авсан файл мэдээлэл энд ирдэг. Ерөнхийдөө бүх зүйл цагаан өнгөрүү шилжсэн бололтой. 
App drawer-ийн тухайд. Мэдээж рүүт хийгдсэн байх ёстой. 

Кит Кат тэмдэглэгээ.

Бидний амтлах ёстой амт.

Мэдээлэгч самбарт ерөнхийдөө өөрчлөлт байхгүй ч өнгө загварт цэнхэр өнгөнөөс Шаргал өнгөрүү шилжсэн бололтой.