Thursday, March 27, 2014

iPhone 4s дээр iOS 7.1 untethered jailbreak хийгдсэн байна.

iOS 7.1 -  тэй холбоотой шинээр бас нэгэн мэдээлэл цацагдлаа.Өмнө нь winocm  хакер  iPhone 4 дээр untethered jailbreak гарах боломжтойг харуулсан видео бичлэг хийсэн билээ.Харин энэ удаа p0sixspwn (iOS 6.1.3/4/5 jailbreak хийдэг багаж хөгжүүлсэн баг) гишүүн iH8sn0w iOS 7.1 jailbreak хийсэнгээ өөрийн твиттер дээр мэдэгдсэн юм.




Тэрээр өөрийн дагагч "follower" асуусан асуултанд iPhone 4s дээр jailbreak хийж чадсан гэж хэлсэн юм.iH8sn0w нь sn0wbreeze багж хөгжүүлсэн хакер билээ.
Гэхдээ jailbreak хийсэн арга мөн ямар нэг багж хөгжүүлсэн зэрэг зүйлсийг нийтэд ил гаргаагүй  хэдий ч энэхүү мэдээлэлээр бол боломжтой гэдэг нь батлагдаж байгаа юм.


Мөн энэхүү мэдээлэлийн сургаар кибер залилангийн хэрэг ихсэж байгаа бөгөөд  iOS 7.1 jailbreak гарсан гэж хуурсан сайтууд ихээр олширж байгаа юм.Одоогоор ямар ч багж цацагдаагүй мөн хийх арга ч нэмэгдээгүй шүү!!!

Pod2g evad3rs (iOS 7-7.0.6 jailbreak хийсэн багынхан) өмнөөс өөрсдийн байр сууриа хэлэхдээ "iOS 7.1 jailbreak гаргахгүй нэг үгээр гаргах төлөвлөгөө байхгүй" гэж мэдэгдсэн харин evad3rs багынхан  iOS 8 дээр jailbreak хийх төлөвлөгөөтэй байгаа.iOS 8 энэ жилийн 9 болон 10 сарын үеээр гарах магадлалтай байгаа бөгөөд энэ зунаас хөгжүүлэгчидэд зориулсан "beta" буюу туршилтын загварууд цацагдаж эхлэх аж.