Sunday, March 30, 2014
iPhone дээр гэрэл зураг авах заавар
Зураг дарахад болон авахад зөвхөн megapixel чухал биш бөгөөд өөр хүчин зүйлүүд байдаг.Би мэргэжлийн зурагчин биш болхоор өөрийнхөөрөө уншаад ойлголтоор тайлбарласан байгаа зарим зүйл дээр алдсан бол сэтгэгдэл үлдээгээрэй
Ерөнхий мэдлэг
iPhone 4 , 4s , 5, 5c ,5s зураг авах чадамж болон MP "megapixel" хэмжээ
iPhone 4 - 5mp megapixel
iPhone 4s - 8mp megapixel
iPhone 5 - 8mp megapixel
iPhone 5c - 8mp megapixel
iPhone 5s - 8mp megapixel
Пиксель гэдэг нь энгийнээр бол нэг зурагт эзлэх цэг буюу 1 пиксель 1 цэг жишээлбэл iPhone 5s 3264 × 2448 хэмжээтэй
8 MP "megapixel" 3264 × 2448 = 7,990,272 ширхэг пиксель дүрслэгдсэн гэсэн үг
1 megapixel ойролцоогоор 1,000,000 пиксель өөртөө агуулдаг
дэлгэрэнгүй мэдээлэл
http://en.wikipedia.org/wiki/Pixel
Sensor буюу мэдрэгч
iPhone 4 - 1/3.2"
iPhone 4s - 1/3.2"
iPhone 5 - 1/3.2"
iPhone 5c - 1/3.2''
iPhone 5s - 1/3''
зэрэг тоонууд нь мэдрэгчийн диагоналын уртыг заадаг
Өрц буюу "aperture" тэмдэглэгээ "f"
Дурангаар орж ирсэн гэрлийг өрцний нүх хянадаг. Өрцний утга нь хичнээн их гэрэл дамжин өнгөрөхийг заадаг. Эртнээс f/2.8, f/16, гэх мэтээр илэрхийлж байж
iPhone 5s aperture : ƒ/2.2
зүүн талын зураг өрц f/2.8, баруун талын зураг өрц f/8.0
iPhone 5s megapixel өмнөх загваруудтай ижил байгаа хэдий ч авах хүрээ болон буюу сенсор нь 15% илүү байдаг
дэлгэрэнгүй мэдээлэл
http://en.wikipedia.org/wiki/F-number
http://en.wikipedia.org/wiki/Aperture
Одоо харин iPhone дээр байдаг зураг авахад мэдэх шаардлагатай нэмэлтүүдийн талаар дурдий
HDR буюу HDR тухай
HDR нь "High Dynamic Range" буюу өндөр чадамжит динамик хүрээ бөгөөд нэг ёсондоо авсан зураг таны утас HDR болгохдоо гэрэлийн автоматаар тохируулах болон нарийн жижиг хэсгүүд зураг авахад өнгө гэрэл сайн харагдах юм.
Жишээлбэл iPod 5 авсан зураг @imore сайт
Мөн iOS 7.1 дээр HDR автоматаар оруулах боломжтой болсон
Дүрс тогтворжуулагч буюу Optical image stabilization
энэ нь зураг авахад дүрсний сарнилтгүй тогтворжсон дүрстэй зураг авахад хэрэг болдог
Дүрс тогтворжуулагчтай болон тогmворжуулагчгүй ялгаа
дээрх хоёр нэр томъёо бол iPhone бүх загварууд дээр байдаг
iPhone 5s хос гэрэл нь гэрэлгүй орчинд зурагыг илүү буулгах ба гэрэл мэдрэх чадвар нь өмнөх загваруудаас 33% илүү
Хэрхэн сайн гэрэл зураг авах вэ?
Та зураг авахдаа юу авах гэж байгаа мэдээжийн хэрэг чухал бөгөөд гол авах хэсгээ илүү тод харуулах мөн өрц зурагны хөшигөө тааруулах бол гол авах хэсэг дээрээ буюу дэлгэц дээрээ дарж фокус тааруулах хэрэгтэй дөрвөлжин шараар таны дарсан хэсэгт таны утасны камер автомат фокус тааруулалт буюу таны хуруугаараа дарсан хэсэгт фокусаа тааруулдаг байна.
Фокусаа тааруулсаны дараагаар та утсаа хөдөлгөөнгүй байлгах бөгөөд таны утас дүрсээ тогтворжуулахад дэлгэц дээр AE/AF LOCK гэж гарч ирдэг энэ нь дүрсийг тогворжуулсан мөн фокус таарсанг илтгэж байгаа таны утас яг таны хуруугаараа дарж тааруулсан фокус дээр дүрсээ тогтворжуулсан байгааг харуулж байгаа юм.
Дүрсийг тогтворжуулсаны дараа болон зурагаа авахад болно гэж үзвэл та зургаа авах ёстой :)
Зургаа авахдаа мөн iOS 7 дээр байдаг Эффектүүдийн тусламжтай зураг дээрээ эффекттэй авах боломжтой
Зургаа авч дуусаад iOS 7 зураг засварлах нэмэлт эффектүүд болон мөн та өөрийн дурын аппликэйшн ашиглаж засварлаж болно.
Нэмэлт
Гоё зураг авахын тулд мэдээж орчиноо сайн мэдэрч авах бас хөдөлгөөнгүй авах хэрэгтэй байх гэж би хувидаа бодож байна.Та мөн байгалийн зураг авахыг хүсвэл HDR асааж авбал илүү гоёмсог зураг авах болно :)
Нэмэлт Lens хийвэл илүү гайхалтай зурагнуудыг та авах болно.
iPhone - р авсан зургаас
Зурагыг : jimrichardsonng
iPhone 5s ашиглаж авсан
Дараагын заавар : Panorama зураг авах түүний тухай бичих болно.
Танд санал болгох нийтлэл
Зураг авахад хэрэг болох шилдэг аппликэйшнууд
iPhone 5S дээр burst mode ашиглах заавар