Saturday, April 12, 2014
Galaxy S5 авах уу iPhone 6 хүлээх үү?
Хэрэв та дэлхийн ухаалаг утасны хөгжлийг тодорхойлогч хоёр том брэндийн хамгийн шилэгдмэл утасыг авахыг хүсэж байна уу?Мөн та сонголтоо зөв хийхэд хүндрэлтэй байна уу? Apple авах уу Samsung авах уу? гэж хүнээс асуухад хүн болгон өөрөөр хэлдэг
Гэхдээ аль алин давуу болон сул талуудтай болхоор эцсийн дүгнэлт сонголт бол таны эрх
Энэ жил шинээр iPhone гарах бөгөөд Цуу яриагаар бол дараах арга хэмжээг apple хийх магадлал өндөртэй байна
Q3 буюу төсвийн жилийн 3 дугаар улирал намар шинээр iPhone танилцуулагдана
Apple 2014 онд хийх үйл ажиллагаа *Цуу яриа |
iPhone-ы сул тал хүндрэлтэй талууд
iPhone 5s болон iPhone 5c танилцуулж байна "Keynote"Tim Cook Apple CEO 2013 оны 9 сарын 10 өдөр |
iPhone хамгийн том сул тал болон хамгийн их шүүмжлэлүүлдэг асуудал нь дэлгэцний хэмжээ.
Өрсөгдөгч үйлдвэрлэгчид дэлгэцний хэмжээг томоруулсан хэдий ч apple одоог хүртэл 5,5s,5c дэлгэцний хэмжээндээ онцын өөрчлөлт хийгээгүй байгаа.Энэ намар "Q3" гарах iPhone 6 загварт их найдлага төрүүлээд байгаа өөрчлөлт нь 4.7 ба 5.5 инч дэлгэцтэй болох сурагтай байгаа.Хэрэв дээрх цуу яриа үнэн бодитой болох юм бол Apple-д том алхам хийж байгаагийн шинж.
Шинэ улирал эхэлсэнтэй холбдогдуулан apple үйлдвэрлэлтүүдээ хийх гээд сэлбэгүүдээ нийлүүлж байгаа
Ихэнхи хэрэглэгч нарт том дэлгэцтэй iPhone авахыг хүсэж байна Судалгаа |
Мөн iPhone бусад асуудлууд нэмэлт санах ойн багтаамж үүр байхгүй SD cart орох боломжгүй Appstore-оос өөр эх үүсвэрээс контент оруулах боломж байхгүй хаалттай хатуу байдал зэрэг нь iOS системын өөрийнх нь гол давуу тал
Galaxy S-ын сул тал болон хүндрэлтэй талууд
Galaxy S5 танилцуулж байна 2 сарын 24 өдөр |
Samsung утасны хувьд хэд хэдэн асуудал байгаа.
iPhone-той өрсөлдөхөд хүндрэл учруулах асуудалууд
Пластик гадаргуутай эх бие : Энэ нь хэврэг хийцтэй тул үнэ цэнэгүй хямд харагдуулдаг бөгөөд амархан эвдэрдэг.Харин Apple болон Samsung-тай ижил Android утас бүтээдэг компаниудийн сүүлийн загварууд металл хийц ашигласан байдаг
Программ хангамжийн шинэчлэл асуудалтай : Samsung шинэ update "шинчлэлт" гаргахдаа өмнөх загвараа орхидог. Өөр аргаар суулгах болон Custom буюу сайн дурын хөгжүүлэгчидийн хийсэнг суулгах боломж байдаг
Аппликэйшн хөгжил тааруухан : энэ нь гэхдээ Samsung гэхээсээ илүү Android сисемтэй холбоотой сул тал. Аппликэйшн хөгжүүлэгчид шинэ аппликэйшн хөгжүүлэхдээ хийхдээ эхлээд iPhone дээр гаргадаг. Харин дараа нь Android дээр гаргадаг байдал ихэвчлэн.Гэвч Android-д гаргах iPhone дээр гаргаж байсан шигээ гоё дизайнтай байх нь хомс.Энэ үр дүн нь Apple store-оос ихэнх орлого олдог
Apple Appstore болон Google Playstore харьцуулалт |
Google-д өөрийн нь маш сайн аппликэйшнууд маш найдвартай холбосон уян хатан цогц үйлчилгээ байдаг гэвч Samsung харин тэд нарыг төдийлөн ойшоодогүй Gmail , Google Maps, Google Now гэх мэт.Гэтэл Samsung эд нарыг орхиод ижил төстэй Samsung аппликэйшн хэрэглүүлэх сонирхолтой байдаг.Гэвч тэдгээр аппликэйшнууд нь Google - ээс чанар муутай байдаг
Утасны батгаамжаас их иддэг : Google-н Андройд системийн үндсэн хэсэгийн эзлэх хэмжээ бага хэдий ч Samsung өөрсдийн нэмэлт үйлдэлүүд нэмдэг нь утасны багтаамжаас багагүй хэмжээний зай булаадаг.Энэ нь хэрэглэгчийн мэдлийн санах ойг эрс багасгадаг муу үр дүнтэй
Багтаамжны эзлэх хэмжээний үзүүлэлт |
Манай Монголд нөлөөлөх байдал
Samsung корпорази Galaxy S5 болон сүүлийн үеийн Андройд системүүд Монгол хэл болон монгол улсыг албан ёсоор дэмжсэн Зураг "www.Unitel.mn" |
Apple iOS 7 систем болон ямар ч төхөөрөмж одоогоор Албан ёсоор монгол хэл дэмжээгүй байгаа |
Энэ нийтлэлийг уншаарай