Sunday, April 20, 2014
iPhone factory unlocked болон locked ялгаа
Ихэнхи хэрэглэгчид энэ талаар дутуу ойлголттой мөн мэдээлэл тун тааруу байдаг.Мөн энэхүү ойлголтууд шинээр утас авахад ихээр нөлөөлөх ойлголтууд бөгөөд хэрэв та шинээр утас авах гэж байгаа бол мөн энэ хоёр ойлголтуудын талаар төдийлөн сайн мэдэхгүй бол энэхүү нийтлэлийг уншаарайFactory unlocked iPhone
Factory unlocked iPhone гэдэг нь үйлдвэрээс гархад сүлжээний түгжээгүй гардаг бөгөөд ийм утаснууд нь тухайн сүлжээнээсээ хамаарч дэлхийн хаана ч ямар ч операторын сим хийгээд сүлжээ орох бүрэн боломжтой байдаг Монголд бол ийм утас дээр Mobicom , Unitel , G-mobile болон Skytel 3G сим хийгээд сүлжээ оруулж мөн ашиглаж болдог юм.Factory unlocked утас нь гадуур зарагддаг үнэ илүү үнэтэй байдаг бөгөөд учир нь ямар ч сим хийгээд ажиллах боломжтой байдаг тул үнэ илүү үнэтэй байдаг.
Factory unlocked эсэх хэрхэн мэдэх вэ?
Та өөрийнхөө iPhone дээрээ симээ дангаар нь хийхэд мэдэгдэх бөгөөд хэрэв таныг симээ хийсэний дараагаар Пин код нэхэж байвал энэхүү утас Factory unlocked утас бөгөөд танд ашиглахад хүндрэл учирахгүй гэсэн үг
Factory locked iPhone
Factory locked iPhone гэдэг нь үйлдвэрээс гарахдаа дэлхийн аль нэг томоохон операторт зориулан гаргадаг утас бөгөөд хэрэглэгч хоёр жилийн гэрээтэй тус утсыг ашиглах эрхтэй бөгөөд төлбөрөө төлөхдөө утасныхаа төлбөрийг төлж хэрэглэгч тус утсыг ашигладаг.
Factory locked iPhone монголд ашиглавал
iPhone бүр өөрийн гэсэн сүлжээний тохиргоотой байдаг бөгөөд iPhone 4, 4s, 5, 5c, 5s зориулан сүлжээ оруулах боломжтой жижигхэн ялтас байдаг бөгөөд Манайханы хэлдэгээр ялтасан сим юм.

Сүлжээ оруулахдаа тэрхүү жижиг ялтасыг хамтаар хийж сүлжээ оруулдаг бөгөөд Мөн таны iPhone iOS үйлдлийн системийн дугаараас хамаарч сүлжээний тохиргоо "modem firmware" дугаарлалт өөр өөр байдаг ба тус ялтас симд сүлжээ оруулах чадвартай чадваргүй мөн гаргах боломжгүй байж болдог
iPhone 4 locked хэрэв ялтас хийвэл iOS 5.1.1 хүртэл монголд ашиглах боломжтой
iPhone 4S locked хэрэв ялтас хийвэл iOS 7.1 хүртэл монголд ашиглах боломжтой
iPhone 5 locked хэрэв ялтас хийвэл iOS 7.1 хүртэл монголд ашиглах боломжтой
iPhone 5C locked хэрэв ялтас хийвэл iOS 7.1 хүртэл монголд ашиглах боломжтой
iPhone 5S locked хэрэв ялтас хийвэл iOS 7.1 хүртэл монголд ашиглах боломжтой
iPhone бүх төрлийн ялтас сим утас : 99082299 www.facebook.com/ismartmn
Locked утас Unlocked болгох боломжтой юу?
Утас бүр өөрийн гэсэн давтагдахгүй үйлдвэрийн дугаартай байдаг бөгөөд тэрхүү дугаар нь 16 оронтой код байдаг Тэр кодыг IMEI дугаар гэдэг тэр дугаарыг ашиглана төлбөр төлж Factory unlocked болгох боломжтой байдаг гэхдээ аль улсаас ирсэн утасаас хамаарч үнэ нь харьцангүй өөр өөр байдаг
iPhone Factory unlock хийх үйлчилгээ www.iphone.mn/unlock