Wednesday, April 30, 2014

Энэ оны сүүлээр iWatch гарах төлөвтэй байна

Apple iWatch гарах талаар удаан шуугиан тарьсаны эцэст Apple-ын ухаалаг бугуйн цаг "iWatch" үйлдвэрлэлд шилжсэн тухай Тайванийн "china Times" сонин өчигдөр мэдээллээ.






Хятадад байрших Apple-ын ханган нийлүүлэгчдээс энэхүү мэдээлэл гаргасан байна.


iWatch-ийн техник үзүүлэлтийн талаар мэдээлэл хараахан цацагдаагүй нууц хэвээр байгаа юм.Apple компани гаргах бүтээгдэхүүнээ нийтэд заралдагүй шигээ одоогоор энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй. Харин Tim Cook өмнө  хийж байсан мэдэгдэл дээр


Энэ онд бид ямар нэг гайхалтай бүтээгдэхүүнээ танилцуулахаар бэлдэж байгаа 


хэмээн хэлсэн юм

Тус сонинд дурдсанаар энэ оны сүүлээр гэхэд шинэ бүтээл худалдаанд гарах ажээ
Зураг дээр Thomas Bogner 2013 онд гаргасан концепц загвар


Саяхан Nike фирм өөрийн Fule Band зүүдэг төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлтийг зогсоосон нь энэ таамаглалыг улам үнэн бодитой болход тус нэмэр болж байгаа юм.Хамгийн сонирхолтой нь Apple болон Nike компаниуд хамтарч ажиллах тал дээр сайн харилцан ажилладаг.

Ухаалаг бугуйн цагийг олон компани одоогоор түрүүлж худалдаан гаргасан хэдий ч одоог хүртэл сонирхол татахуйц бүтээл хараахан гараагүй байгаа юм.Харин Apple ямар нэг хувьсгал хийсэн бүтээгдэхүүн гаргах боловуу ?