Wednesday, May 7, 2014
iPhone-ыг хэрхэн хурдан цэнэглэх вэ?
iPhone цэнэгэлэхэд эерэгээр нөлөөлөх мөн хурдан цэнэглэхэд хэрэг болох зөвөлгөөнүүд орууллаа.Ерөнхийдөө бол iPhone хурдан цэнэглэхэд хамгийн хэрэгцээт мөн боломжит аргууд байгаа болхоор танд мэдлэг болно гэж найдаж байна.1. Хамгийн хялбархан цэнэглэх арга бол утсаа унтрааж байгаад цэнэглэх. Асаалттай нь цэнэглэмээр байвал сүлжээг нь салгах буюу “Airplane Mode” дээр цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ.
Учир нь Wi-FI сүлжээ болон үүрэн холбооны сүлжээ бүрэн хаагддаг утас ямар нэг идэвхтэй сүлжээнд холбогдоогүй болхоор илүү хурдан цэнэглэгдэнэ.
Энэ хоёр аргыг хэрэглэх боломжгүй утсаа түгжээд цэнэглээрэй
2. USB портоор цэнэглэхийн оронд Тэжээлд залгаад цэнэглэх нь илүү хурдан байдаг.
3. Халуун орчинд зай нь цэнэгээ хурдан алддаг байна. Тиймээс утсаа нарны гэрлээс хол байлгах хэрэгтэй. Мөн цэнэглэж байх үедээ гадуур гэр болон цүнхнээс нь гаргавал илүү сайн нөлөөтэй.
Тасалгааны хэм 22 C байвал хамгийн тохиромжтой байдаг.
4. Хэрэв танд USB порт ашиглаж л цэнэглэхээс өөр сонголтгүй бол үүнийг шийдэх хэд хэдэн арга бий. Мэдээжийн хэрэг iTunes програмтай холбож Sync хийхгүй байх хэрэгтэй. Өөр USB портуудад залгагдсан төхөөрөмжүүдийг аль болох цөөлөх хэрэгтэй.Өөр залгаатай төхөөрөмжүүд тэжээлээс зулгаалцдаг. Мөн холбосон компьютерээ амраах "Standby, Sleep, Hibernation" горимонд оруулах шаардлага байхгүй.
5. Баттарейг удаан хэрэглэхийн тулд түүн доторх электронуудыг хааяа нэг бүрэн хөдѳлгөөнд оруулж байх хэрэгтэй байдаг. Тэгэхийн тулд сард дор хаяж нэг удаа баттарейгаа 100% хувь бүрэн цэнэглэсний дараа дуустал нь буюу 0% болтол нь хэрэглэж байх. Ингэснээр таны утасны баттарей удаан эдлэгдэж, чанараа алдахгүй.