Friday, June 6, 2014

iOS 8 beta амжилттай jailbreak хийгдлээ

 iOS 8 6 сарын 2-ноос 3 шилжих шөнө 1 цагт манай цагаар дэлхий нийтэд танилцуулагдсанг бид бүхэн мэдэх билээ.Шинэ гайхамшигтай боломжууд ихээр нэмэгдсэн мөн хөгжүүлэгч нарт илүү боломж нээж өгсөн тус систем цоорхой байсан хэвээр байгааг дахин хакерууд баталж чадсан байна.





Stefan Esser (i0n1c) хакер өмнө нь iOS 7.1.1 jailbreak хийгээд нийтэд хараахан цацаагүй

амжилттай jailbreak хийх буюу системийг нээлттэй болгож SSH урсгалаар холбогдож чадсан байна.Энэ тус протоколыг ашиглаж ямар нэг төхөөрөмж дотор нэвтрэх боломжтой урсгал бөгөөд jailbreak хийгдсэн iPhone дээр
ip хаяг нь ( холбогдох гэж байгаа төхөөрөмж )
username : root
password : alpine

гэж холбогдоод утасны дотор байгаа бүх контентууд файл системүүдийг бүрэн харах боломжтой байдаг билээ харин jailbreak хийгээгүй утас дээр SSH холбогдох ямар ч боломжгүй байдаг юм.

Stefan Esser (i0n1c) SSH протоколоор холбогдсон зурагаа өөрийнхөө твиттер бичил блог систем дээрээ байрлуулсан байна.

Одоогоор ямар нэг багаж эсвэл багаж гаргана гэж тэр мэдэгдээгүй байгаа юм.




Мөн та бүхэнд хандаж хэлхэд

Одоогоор ямар ч jailbreak iOS 7.1.1 , iOS 8 дээр таарах багаж хэн ч хаана ч татахаар мөн хийх заавар байрлуулаагүй бөгөөд хэзээ хэн хэдэн цагт хэрхэн яаж гаргаад ирэх талаар хэн ч мэдэхгүй байгаа jailbreak багаж гарах эсэх нь цаг хугацааны асуудал юм шүү!!!