Sunday, August 3, 2014
Jailbreak хийсэний дараах сөрөг үр дагавар
Нэг үеээ бодвол манайхан jailbreak хийх тохиолдол эрс нэмэгдсэн илт байна. Жилийн өмнө гэхэд манай сайтаар орж байгаа мөн дээрээс нь манайхаастатаж байгаа хүн төдийлөн сайн байгаагүй тэгтэл одоо бол өөр болж бүүр хэт дахин их хандалт таталтуудыг бид цуглуулаад байна. Гэхдээ jailbreak гэж
чухам юу болох талаар бага сага мэдэж байгаа хэдий ч хүн болгон өөрийн сонирхсон төрлөөр ашиглаж байгаа нь сайшаалтай. Зарим нь утсаа өөрийнхөөрөө гоё болгож байхад зарим нь дуртай тогоом аппликэйшн-ээ үнэгүй татаж байна.
Гэхдээ зарим хэрэглэгч нар эндүү ойлголттой явдагын үндсэн дээр энэхүү нийтлэл бичиж байна. Ерөнхийдөө бол ихэнхи хэрэглэгч нар Jailbreak заавал хийх ёстой бүүр version бүрт байдаг гэдэг буруу ойлголттой байдаг зарим нь бүүр www.apple.com - с татах эсвэл apple - с гардаг үйлчилгээ гэж боддог.
Jailbreak гэгч нь Apple системд буюу хаалттай системийн хэрэглэгчийн эрхийг бүрэн нээж өгдөг явдал юм жишээлбэл ямар ч систем бүрэн эрхтэй хэрэглэгч гэж байдаг. Тэр нь Root гэдэг хэрэглэгч нэг үгээр root хэрэглэгч тэр утас дээр юу дуртайгаа хийж болдог энгийнээр та Root хэрэглэгчийг гэрийн эзэн гээд бодчих Гэрийн эзэн гэртээ юу ч хийж болдог биздээ
Харин Jailbreak хийгээгүй үед iOS системийн Root хэрэглэгч эрх хаалттай байдаг нэг үгээр бол та бүрэн эрх байхгүй системийн хаалттай хэсэгт нэвтэрч чадахгүй гэсэн үг Эсрэгээрээ гэрийн эзэн биш зочин л гэсэн үг харин та jailbreak хийж Root эрхээ нээвэл бүх эрх нээгдэж байгаа гэсэн үг юм шүү
Jailbreak хийх муу үр дагавар байдаг болов уу?
Яг ч тэр энэ гэж муу үр дагавар багатай. Гэхдээ Apple - с хэрэглэгчидээ jailbreak хийгээрэй гэж туршилт хийдэг талаар мэдээлэл байхгүй бараг л тэгдэгүй болхоор систем задарсан утасанд програм хангамжийн гэмтэл гарах тохиолдол байж болно. Тэглээ гээд Restore хийгээд шийдэж болдог.
Jailbreak хийх үед хэдий муу үр дагавар багатай боловч таниас 100% шалтгаалдаг юм шүү
Жишээлбэл манайхан jailbreak хийхээрээ хаа хамаагүй юм суулгаад байдаг талтай энэ асуудалаас болоод утасны системд доголдол үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Элдэвийн твек "tweak" аппликэйшн гэх мэтээс болж. Ерөнхийдөө таны ашиглаж байгаа твек-г apple систем хөгжүүлдэг инженерийн бага шалгадагүй болхоор утасны системд чинь гэмтэл учруулах өндөр эрсдэлтэй гэдэгийг та заавал санах хэрэгтэй !!!!
Jailbreak хийхээр вирусддэг болов уу?
Jailbreak хийхээр вирусдэх өндөр эрсдэл нэмэгдэнэ. Гэхдээ вирус гэдэг маань өөрөө бүлэг сэдэв шүү дээ. Дотороо маш олон төрөл гэхдээ харин буруу зүйлд ашиглах гэсэн хөгжүүлэгч хүмүүсийн твекүүд ихэчлэн keylogging буюу log цуглуулдаг Энэ нь та хүсээгүй үед таныг хүсээгүй байхад таны бичсэн бүх текст хаашаа орсон мөн дээрээс нь интернэтээр ямар сайтаар дамжиж орсон талаар бичих чадвартай байдаг.
Хэрхэн jailbreak асуудалгүй ашиглах вэ ?
Jailbreak хийсэнээр бас authorised хүлээн зөвшөөрөгдсөн хөгжүүлэгч нар гэж байдаг тэд нар албан ёсоор cydia дээр өөрсдийн твекүүдээ мөнгөөр борлуулдаг манайхан худалдаж авна гэж юу байхав би хүртэл өөрөө авдагүй :P гадныхан бол хэрэгтэй твекээ худалдаж авдаг ерөн худалдаж авбал бас ашигтай ямар ч нэмэлт өөрчлөлт байхгүйг баталгаатайг авч байгаа болхоор тэр
Кракед твекүүд асуудал байдаг уу ?
Байна байна байлгүй яахав жишээлбэл нэг твекийг крак "cracked" твекүүд төлбөртэй байхад нь аваад дунд нь өөрсдийн гэсэн хорт код агуулсан source- уудаа хийгээд кракед твек тавьдаг репо дээр байрлуулдаг хүмүүс олонтой
Jailbreak хийхгүйгээр ашиглахад iPhone ямархуу байдаг вэ ?
Ерөнхийдөө бол jailbreak гаргагч хакеруудын зүгээс нэг анхааруулага хэрэглэгч нарт сануулдаг "Таны шийдвэр бидэнд хамаагүй ямар нэг асуудал гарвал та өөрөө хариуцлагаа үүр" ингэсэн анхааруулга байдаг. Ерөн л бол галууг дагаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр жоохон уншиж судалаагүй байж хүмүүсийг дагаад jailbreak хийх гээд асуудалд ордог хүмүүс цөөнгүй өөртөө 2 ажил удах тохиолдолууд гардаг. iPhone гэдэг утгаар нь ашиглаад хэрэгтэй аппликэйшнуудаа худалдаад аваад хэрэглээд байж болно. Манайхан юм авах дээр жоохон голоо зохицон байдаг юму эсвэл үнэгүйг эрэлхийлдэг. Та appstore дээрээс ямар нэг аппликэйшн худалдаж авлаа гэхэд тэрийг устгасан ч та дахиж үнэгүй суулгана өөр iPhone , iPad , iPod дээр суулгасан ч та үнэгүйл суулгах боломжтой.
Jailbreak хийсэн iPhone update хийж болдог болов уу?
Apple шинээр систем гаргасаны дараа хуваарийн дагуу байнга шинчилж засвар үйлчилгээ хийдэг билээ энэ нь нэг талаараа jailbreak ажиллах бололцоог хориглож байгаагын нэг хэлбэр юм. Ерөнхийдөө бол та jailbreak хийсэн бол утас дээрээсээ update хийх ямар ч боломжгүй гэхдээ Та компютер дээр restore хийсэнээр iOS системээ update хийх буюу jailbreak устгах боломжтой байдаг
Гэхдээ энэ нийтлэлээр таныг битгий хий гэж хэлээгүй гагцхүү ТА ӨӨРӨӨ Л МЭДЭХ хэрэгтэй сайны хажуугаар саар гэж байдаг гэдэг үүднээс энэ анхааруулга нийтлэл бичлээ. Ерөн мэдээлэлээр бол бид бүхэн цаг заваа үл хайхран та бүхэнд нийтлэж бичиж тус болж байна харин та уншаад өнгөрөхгүй бусаддаа түгээх хэрэгтэй ингэж л байж бид бүхэн монголын iPhone хэрэглэгч нар зэрэг хөгжих юм шүү дээ Танд амжилт хүсье