Wednesday, October 22, 2014
Pangu iOS 8 - 8.1 jailbreak гарлаа
Дөнгөж өнөөдөрхөн iOS 8 - iOS 8.1 jailbreak - г гаргалаа. Гэхдээ энэхүү загвар нь анхных байгаа бөгөөд хараахан бүрэн болоогүй юм.Учир нь одоогоор Cydia аппликэйшн Pangu програм дээр ороогүй болхоор хэдий jailbreak хийгдсэн хэдий ч Cydia яг одоогийн байдлаар ашиглах болон хэрэглэх боломжгүй байгаам.
Энэхүү jailbreak багаж нь зөвхөн хөгжүүлэгч нарт зориулсан бөгөөд өөрийн хийсэн твек аппликэйшнуудаа шалгах боломжийг олгож байгаа юм. Ерөнхийдөө энгийн хэрэглэгч нарт хэрэглэх шаардлагагүй гэхдээ энэ бол мэдээж jailbreak багаж гарна гэсэн үгний элт илэрэл юм.
Яагаад iOS 8 дээр jailbreak хийгдсэн байхад Cydia одоогоор орж ирэхгүй байгаа вэ ?
Одоогийн байдлаар энэхүү jailbreak багажийн шинчилэгдсэн загвар нь Cydia хөгжүүлэлт хийх хүртэл Cydia нэмэгдэхгүй бөгөөд. Учир нь гэнэт гарч ирсэн тус багаж дээр болон iOS 8 системийг Cydia хараахан дэмжих бололцоогүй ажээ. Гэхдээ хөгжүүлэгч нарт илүү төхөмөөр твек болон аппликэйшнуудаа гаргахад тус болсоноор эргээд хэрэглэгч бид нарт өргөн хэрэглээний твек болон аппликэйшнууд ашиглахад асуудал үүсэхгүй алдаа илэрэхгүй ажиллаж болох нь үзэгдэж байна.
Тэгхээр та хэрэглэгч бол энийг татах гэсэний нээх шаардлага байхгүй бөгөөд шинээр мэдээлэл гарах бүрт нь бид мэдээлэх болно. Харин та сайн share хийгээрэй
Pangu jailbreak багаж албан ёсоор гарахдаа дараахи төхөөрөмжүүдийг дэмжих болно.
• iPod touch 5G
• iPhone 4s, iPhone 5, iPhone 5s, iPhone 5c, iPhone 6, iPhone 6 Plus
• iPad mini, iPad mini 2, iPad mini 3, iPad, iPad Air, iPad Air 2