Tuesday, November 18, 2014
Apple iOS 8.1.1 албан ёсоор цацлаа
Apple өнгөрсөн шөнө албан ёсоор iOS 8 системийн дахин засаж сайжируулсан загвар болох iOS 8.1.1 шинчлэлтийг гаргасан юм. Өмнөх загвар болох iOS 8.1 дээр гарсан алдаа болон зарим нэг алдааг засаж сайжируулсан энэхүү загвар нь iPad 2 болон iPhone 4s төхөөрөмжүүдэд тусгайлан зориулан сайжируулалт шинэчлэлт хийсэн юм.iOS 8.1.1 загварын код дугаар нь "12B435"
Та суулгахдаа дараах байдлаар суулгах боломжтой
Settings > General > Software Update
Өөрөөр бол та өөрийн iPhone , iPad , iPod - оо usb - гээр Mac/Windows системтэй компьютерт залгаад iTunes дээр Update хийх боломжтой гэсэн бичиг гарах бөгөөд download & update хийх боломжтой
Jailbreak хийсэн хэрэглэгч нар дээр байгаа аргаар суулгах огт боломжгүй бөгөөд хэрэв та үнэхээр суулгахыг хүссэн бол Restore хийж байж л суулгах боломжтойг анхаарна уу?
iOS 8.1.1 дээр Jailbreak багаж одоог хүртэл шинэчилэгдээгүй болно.
Jailbreak шинэчлэлтийн талаар дэлгэрэнгүй хүснэгт
http://iphone.mn/jailbreak/
Түүнчлэн iPhone 4S болон iPad 2 (хуучин төхөөрөмж) дээр iOS 8.1.1 хамгийн сүүлийн шинэчлэлт бөгөөд үүнээс цааш системийн шинэчлэлтүүд тус 2 төхөөрөмж дээр гарахгүй
iPhone 4 iOS 7.1.2 дээр зогссон шиг энэ удаа тус 2 төхөөрөмж дээр системийн шинэчлэлт зогсож байгаа юм. Нийт 3 жилийн хугацаанд хийсэн системийн шинэчлэлт үүгээр зогсож байна.
Шинэчлэлт : Энэхүү загвартай холбоотойгоор хэрэглэгчид манайхаас ихээхэн асууж байгаатай холбоотойгоор залруулга өгхөд тус загвар нь Алдааг засварласан загвар бөгөөд онцын ялгаа бол тийм ихээр ажиглагдахгүй харин зөвхөн iPhone 4s болон iPad 2 дээр л сайжируулан засварласан юм. Суулгах эсэх нь таны л сонголт гэхдээ аливаа системийн шинэчлэлт нь сайжируулсан байдаг бөгөөд ямар нэг алдаа мадаг гарах эрсдэл бага байдаг юм.