Thursday, December 18, 2014

iPhone iPad iPad дээр iOS 8.1.2 jailbreak хийх [Заавар]

Нийтэд цацагдаад удаагүй байсан iOS 8.1.2 энэ удаа амжилттай хакердуулж нөхцөл байдал хэрэглэгч бид бүхэний талд шилжилээ. Гэхдээ хамгийн сонирхолтой өмнө нь jailbreak гаргаж байсан Pangu "iOS 8 jailbreak баг", evad3rs "iOS 7 jailbreak баг" хамт олон биш энэ удаа өөр шинээр TaiG гэх шинэ баг iOS 8.1.1 jailbreak амжилттай хийсэн юм.



Өмнөх системүүд дээр jailbreak хийх зааваруудыг доорх линкүүдээс үзээрэй
iPhone iPad iPad дээр iOS 8.1.1 jailbreak хийх [Заавар]
iPhone iPad iPad дээр iOS 8 - 8.1 jailbreak хийх [Заавар]


Одоогоор дөнгөж гарч ирсэн болхоор алдаа мадаг мэр сэр гарахыг бол үгүйсгэхгүй ганц бичигдээгүй хууль байдагийг бид мэднэ

Хийх нь эсэх нь зөвхөн таны л дур !!!

Өмнө iOS 8 дээр асуудалгүй ажиллаж байсан болхоор тус багаж iOS 8.1.1 дээр ихэнхи твекууд асуудалгүй ажиллаж байна гэж бичил блогуудаар мэдээлэлж байна.

[Татах хаяг засагдсан]

TaiG багаж [татаж авах]

Түүнчлэн манай http://iphone.mn/jailbreak дээр байрлах татах хаяг сервер шинэчлэгдсэн!!!

Тус багаж нь одоогоор зөвхөн Windows систем дээр гараад байгаа юм.


Jailbreak хийх заавар

• Уламжлалт ёсоор мэдээж та заавал backup хийж аваарай өөрийн  iPhone , iPad , iPod компьютерт холбоод iTunes дээр backup хийж аваарай

Алхам 1

ТaiG багаж татаж авсан бол та татаад аваарай

/.zip өргөтгөлтэй байгаа болхоор хулгана дээр нь хоёр довшиж онгойлгож болно. Хэрэв таны компьютер дээр Winrar гэх програм байвал илүү хялбар байх болно./



















Алхам 2


Settings дээр дараад  "Touch ID & Passcode"  хэсэглүү ороод Passcode эсвэл Хурууны хээ байвал устгаарай



Алхам 3

Find My iPhone заавал унтраах шаардлагатай болхоор та Settings хэсгээс iCloud - луу ороод Find My iPhone - г унтраагаарай




Алхам 4
Одоо та TaiG - н icon "зураг" дээр дараад ажилуулаарай











Алхам 5

Таны өөрийн төхөөрөмжийг уншиж дуусаад мэдээлэл нь гарч ирэх бөгөөд Чагталж авах хэсэг дээр идэвхгүй нь Cydia харин доор нь байгаа идэвхтэй хэсэг нь TaiG Store юм шаардлагагүй гэж үзвэл чагтийг нь аваарай. Одоо харин хамгийн доор байгаа том ногоон товч дээр дараарай




















Алхам 6

Одоо TaiG багаж jailbreak хийж эхэлж байна.




Jailbreak хийж дуусаж байгаа нь





Алхам 7
Ингээд та амжилттай хийж дууслаа




Алхам 8


Jailbreak амжилттай хийгдсэний дараа Cydia - гаа оруулаарай






Хэрэгтэй нийтлэл :
iPhone iPad iPad дээр iOS 8 - 8.1 jailbreak хийх Заавар