Saturday, January 10, 2015

Утсаа компьютерт холбохгүйгээр утас компьютер хоёрын хооронд зураг солилцох

Өнөөдөр та бүхэндээ iDevice (iPhone, iPad, iPod Touch)-с компьютер рүү мөн компьютерээс iDevice руу хялбар аргаар зураг солилцох аргын зааврыг оруулж байна.
Шаардлагатай зүйлс:
Танд таны iDevice мөн таны компьютер дээр ямар нэгэн Browser суусан байх Firefox, Chrome, Safari гэх мэт.

 Таны iDevice-т
Simple Transfer Pro гэх энэ Application суусан байх хэрэгтэй. Энэ Application нь App Store-д 2.99$ үнэтэй зарагдаж байгаа.

http://goo.gl/z1RHha 
Application-ыг утсандаа суулгасны дараа апп руу ороход


Таны утасны IP хаягыг харуулсан ийм хэсэг гарч ирнэ.



















Утсан дээрхи IP хаягаараа компьютер дээрхи Browser-р ороход таны Album-уудыг харуулсан хэсэг гарч ирэх болно.

Эндээс та татах зургаа сонгоод Download дээр дарахад таны зураг татагдах болно.
Утас руугаа зураг хийхэд мөн адил Upload to Device гэснийг сонгож утас руугаа хийх зургаа сонгож өгөхөд автоматаар утас руу тань хийж эхлэх болно.