Wednesday, January 28, 2015
iOS 8.1.3 дээр TaiG jailbreak ажиллах боломжгүй
Apple шинээр гаргасан iOS 8.1.3 систем дээр jailbreak хийх бололцоог боломжгүй болгосон байна. Одоогоор бүх jailbreak хийх багажууд iOS 8.1.3 дээр ашиглах боломжгүй түүнчлэн ажиллах ямар ч боломжгүй болсон байна. iOS 8.1.2 дээр jailbreak багаж гаргаж ирсэн TaiG багийнхан өөрсдийн хийсэн багаж ажиллах боломжгүй талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн байна.OSBundleMachOHeaders гэх iOS систем дотор байдаг kernel - н алдааг ашиглаж iOS 8.1.2 амжилттай патч хийгдсэн байсан.
Харамсалтай энэ удаа
Apple тус жижиг алдаагаа зассан нь iOS 8.1.3 jailbreak хийгдэх боломжгүй болсон юм. Гэхдээ удахгүй шинэ багаж гараад ирэхийг үгүйсгэхгүй ямартай ч
яг одоогийн байдлаар iOS 8.1.3 дээр ямар ч багаж дэмжих бололцоогүй байна...