Tuesday, April 28, 2015

Nepal улсын иргэдэд Apple-тай хамт туслая!

Та бүхэн Nepal улсад газар хөдлөлт болсон тухай сонссон байх. 7.9 магнетудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас одоогоор 4000 гаруй хүн амь эрсэдсэн гэх аймшигт мэдээллийг CNN агентлагаас өгч байна. Одоогоор аврах ажиллагааны баг Амьд үлдэгсдийг хайсаар байгаа бөгөөд 72 цагын дотор нурангин доорхи хүмүүс амьд байх магадлалтай гэж үзэн 72 цагын турш идэвхитэй эрэл явуулдаг аж. Бас зөвхөн Apple ч биш Facebook Google болон бусад байгууллагууд аль хэдийн тусламжийн аянаа эхлүүлжээ.







Газрын гадаргаас 15КМ-ын доор тектоник хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн энэ газар хөдлөлт нь Nepal улсад өдрийн цагаар буюу амьдралын идэвхитэй үед Nepal улсын нийслэл Kathmandu хотод ихээхэн чичрэлт өгч ихээхэн барилга болон маш олон хүн амь эрсэджээ.
 Мөн энэ газар хөдлөлтийн чичргээ Everest ууланд ч мэдэгдсэн гэж ууланд байсан хүмүүс мэдэгдэж байна. Everest уулан дээр байгаа хүмүүсийг аврах ажиллагаа ч одоогоор явагдаж байгаа.
Та бүхэн CNN агентлагаас бидэнд хүргэж буй гунигт, аймшигт зургуудийг эндээс үзнэ үү.









Монголчууд бид амьддаа бие биеийгээ хайрла гэж их ярьдаг.  Одоо Nepal-ын амьд үлдэгсдэд хоол хүнс, хонох газар, дулаан хөнжил ч үгүй байна. Тэд ч бас хүн биднээс ялгарах юу байхав.  Бид хэдий Nepal улсад очиж амьд үлдэгсдэд туслан эрэн хайх үйл ажиллагаанд туслаж чадахгүй ч эндээсээ ядаж өөрсдийн чадах юмаараа туслалцаа үзүүлцгээе.
Хэрхэн туслах вэ?
Хэрвээ та iDevice-тай бол утас эсвэл таблетаасаа iTunes Store юмуу App Store руугаа ороход
ийм хэсэг байх ба энэ дээр дарахад
энэ хэсэг харагдах ба та хэдэн $ төлөхийгөө сонгоод PayPal-р эсвэл олон улсын долларын картаар төлөх боломжтой. Илүү дэлгэрэнгүй төлөх аргыг би өөрөө төлсний дараа screenshot хийж шат бүрээр нь харуулья. :)