Saturday, July 18, 2015
Android L шиг статус бартай болох заавар.
Та өөрийн Jailbroken (Jailbreak хийгдсэн) iPhone утасныхаа Status Bar(цаг, цэнэг, сүлжээ гэх зэрэг гардаг хэсэг)-ыг Android L-ынх шиг харагдуулмаар байвал доод заавруудыг дагахад болно. Зөвхөн Android L ч гэлтгүй эдгээр Tweak-ыг ашиглан өөртөө таалагдахаар чөлөөтэй өөрчилж болно.1. Эхлээд та өөрийн iPhone-оо Jailbreak хийсэн байх хэрэгтэй. Хэрвээ хийгээгүй бол
iphone.mn/jailbreak энд буй заавраар Jailbreak хийж болно.
2. Суулгах зүйлс:
Protean
Android Solid- Cellular & WiFi signal icons
Droidy Alkaline ( http://rcrepo.com -репогоос )
3.2 Эдгээр зүйлийг суулгасны дараа Settings- Winterboard- Select Themes рүү орж
Android Solid гэсэн 4-ыг идэвхижүүлнэ.
3.2 Мөн Settings- Alkaline- Theme рүү орж Droidy гэснийг сонгоно.
4. Settings- Protean- Organization рүү орж Status Bar-д байгаа зүйлсийг байрлалыг өөрчилж болно. (Хэрвээ танд Android утас байгаа бол харж байгаад сольж болно эсвэл Google-с Android-ын Status Bar-ын зураг харж байгаад сольж болно. )
Миний дараалал: