Friday, September 18, 2015

iOS 9 jailbreak гарахад баггүй хугацаа хэрэгтэй

Гараад удаагүй байгаа iOS 9 дээр нааштай сайхан мэдээ дуулгах таатай байна. iOS 9 систем дээр амжилттай jailbreak хийж мөн алдаанууд илэрүүлсэн байна. Гэсэн хэдий ч та бүхэнийг гонсойлгох мэдээ бас байна iOS 9 jailbreak амжилттай хийгдсэн хэдий ч яг хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм.




iOS 9 дээр Pangu болон Taig багынхан шинэхэн алдааг илэрүүлсэн. Гэтэл төд удалгүй Apple - с тэрхүү алдаануудыг зассан бөгөөд jailbreak-үүд нэг боломжит аргаа энэ удаа алдсан юм. Мөн алдарт iOS хакер ih8sn0w өөрөө iOS 9 дээр jailbreak хийсэн бичлэгээ youtube хуудаснаа байрлуулсан байсан. Гэхдээ яг яаж ямар алдаагаар хийсэн хэзээ багаж гаргах гэх мэт мэдээлэл огт байхгүй зүгээр л тэрхүү амжилттай хийсэн бичлэгээ цацсан байсан юм. 

Одоогоор jailbreak гарах талаар ямар ч баттай мэдээлэл болон бэлэн болсон хугацаа гараагүй. Зөвхөн амжилттай алдаа олсонг Apple зассан талаар байгаа юм.

Тиймээс гарах хугацаа энэ удаа тодорхойгүй хойшлогдсон юм.