Saturday, January 30, 2016

iOS 9.1+ Jailbreak үйл явц.

Та бүхэн iOS 9.1-с дээш version-д Jailbreak хүлээж байгаа бол уншаад үзээрэй.








Одоогийн байдлаар iOS 9.2.1 хэрэглэгчдэд зориулсан буюу бүтэн хувилбар нь гарсан, iOS 9.3 beta буюу хөгжүүлэгдчдэд зориулсан туршилтын шатанд явж байгаа. Jailbreak-ын хувьд Хамгийн сүүлд Pangu баг iOS 9.0 - 9.0.2-т Jailbreak гаргасан.

iOS 9.1, 9.2, 9.2.1-ын jailbreak-ын тухай.

Хэрвээ та Youtube, Google гэх зэрэг сайтаас iOS 9.1+ -д Jailbreak хийж байгааг харсан бол, тэр бол 100% худал гэдгийг хэлье. Одоогоор iOS 9.1+-д jailbreak гараагүй бөгөөд гарсан цагт бид цаг алдалгүй нийтлэх болно.

iOS 9.1, 9.2, 9.2.1-ын jailbreak-ын тухай таамаглалууд.

Одоогоор Taig болон Luca Todesco нарыг iOS 9.1+-т Jailbreak хийсэн таамаг байгаа ба гаргахгүй байгаа шалтгаан нь Apple алдааг нь iOS 9.3-т засна гээд гаргахгүй гэсэн цуу яриа байгаа. Боловч яг үнэн эсэх нь нотлогдоогүй.