Saturday, March 19, 2016

iOS 9.1 Jailbreak хийх [ Заавар ]

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 3-р сарын 11нд Pangu баг iOS 9.1-д Jailbreak гаргаснаа өөрсдийн Twitter хуудсандаа зарласан. Тэдний мэдэгдсэнээр Lokihardt гэх хэрэглэгч Jailbreak хийхэд хэрэгтэй гол түлхүүрийг Pangu багт өгсөн. Одоогоор зөвхөн 64 bit device буюу iPhone 5S болон түүнээс хойш гарсан iDevice-уудад ажиллана.


Jailbreak хийх:
1. Хамгийн сүүлд гарсан Pangu-г
Windows , Mac OS X системд татаарай.
Jailbreak хийхийн тулд таны компьютерт iTunes суулгасан байх шаардлагатай. iTunes-ыг энд дарж татаарай.
2. Jailbreak хийхийн өмнө Passcode болон Find my iPhone -ыг унтрааж Airplane Mode-ыг асаагаарай.
Passcode унтраах: Settings - Passcode - Turn off Passcode
Find my iPhone унтраах: Settings - iCloud - Find my iPhone- Off
Airplane Mode асаах: Settings - Airplane mode- ON эсвэл Control center-с асааж болно.
3. Утсаа компьютертээ холбоод Pangu программаа ажиллуулаад Start товч дарахад jailbreak хийж эхэлнэ.
4. Утас унтарч асахаар нь Airplane Mode дээр тавиарай.
5. Дэлгэц дээр гарч ирсэн Pangu апп руу ороод гарч ирсэн pop-up дээр ok дарна.
6. Хэсэг хугацааны дараа Jailbreak Complete гарч утас унтарч асаад Jailbreak хийх явц дуусна.
Утсаа асахаар нь Airplane Mode -оо унтрааж Cydia руу орж болно.
Cydia руу ороход Preparing Filesystem унших ба уншиж дуустал нь хүлээгээрэй.
Заавар бичлэг: