Monday, December 25, 2017

iOS 10.3.3 Jailbreak 32 bit төхөөрөмжүүдэд гарлаа.

H3lix багажыг ашиглан iOS 10.3.3-тай 32 бит төхөөрөмжид буюу iPhone 5, 5C-д Jailbreak хийх боломжтой болллоо. Уг jailbreak нь semi-untethered учир та утсаа унтрааж асаах тутамдаа дахин jailbreak mode-нд оруулах шаардлагатай.
Суулгахын тулд iTunes компьютер хэрэгтэй энгийн Apple ID-р 7 хоног бүр компьютерээс дахин jailbreak-ын процессыг хийх шаардлагатай. Хэрэв та хөгжүүлэгчийн Apple ID-р нэг удаа суулгасан бол 365 хоногын турш дахин уг үйлдлийг хийх шаардлагагүй.


Jailbreak хийх заавар:
1. Jailbreak-ын үндсэн ipa файлыг энд дарж татах. 
    Cydia impactor-ыг Windows үйлдлийн системд татах бол энд. macOS-д татах бол энд дарж          татна.
2. Утсаа iTunes-д холбон backup хийхийг зөвлөе. Хэрэв ямар нэгэн байдлаар бүтэлгүйтэхэд утсан дээрхи мэдээллээ алдах аюултай учир.
3. Утсаа компютертээ холбон татаж авсан Cydia Impactor-ыг ажилуулна.








Хэрэв таны утас холбогдсон бол ингэж харагдах ёстой.

4. Татаж авсан .ipa файлаа drag & drop хийнэ. 






5. Зөв хийсэн бол таны Apple ID болон нууц үгийг оруулах хэсэг гарч ирнэ. Таны нууц үг зөвхөн Apple-ын сервер рүү явдаг учир санаа зовох хэрэггүй.
6. Амжилттай болсон бол таны утасны Home screen-д h3lix апп суусан байх болно. 










7. h3lix апп руу орж голд байрлах Jailbreak товчыг даран түр хүлээнэ үү. Болсон бол таны утас өөрөө унтарч асах бөгөөд унтарч ассаны дараа таны утсанд Cydia суусан байх болно.







































Эдгээр үйлдлүүд бүгдийг хийсэн бол Cydia ашиглахад бэлэн болсон байх болно.

Хэрэв та ямар нэгэн байдлаар утсаа унтрааж асаасан бол h3lix апп руу орон Jailbreak товчыг дарж уншуулах шаардлагатай.

Зөвлөгөө:
Уг Jailbreak нь дөнгөж гарсан бөгөөд ихэнхи tweak-үүд iOS 10.3.3-д зохицож ажиллахаар хараахан шинэчлэгдээгүй байгаа учир шинэ tweak суулгахаа түр азнасан нь дээр болов уу. Tweak-үүд шинэчлэгдэн iOS 10.3.3-д ажилладаг болоход бид та бүхэнд түргэн шуурхай мэдээлэх болно.