Wednesday, April 8, 2015

Apple Watch-ын тухай дэлгэрэнгүй.

Apple компани Apple Watch-ыг 2014 оны 9 сарын 10нд Apple Watch Sport, Apple Watch, Apple Watch Watch edition гэсэн 3 төрөлтэйгээр гаргаж (энэ сарын 24-нд худалдаалаж эхлэнэ), түүнээс хойш Apple Watch-ын тухай хэд хэдэн мэдээллүүд гарсан ба тэднийг нэгтгэн танд хүргэж байна.






Аль ч Apple Watch-ыг iPhone-тойгоо холбохын тулд та өөрийн iPhone утсаа IOS 8.2+ болгосон байх ёстой.

   

                        Төрлүүдийн үндсэн ойлголт  
 
1.Apple Watch Sport 
Apple Watch Sport
Apple Watch Sport-ын их бие нь мөнгөлөг өнгийн хөнгөн цагаанаар хийгдсэн, нийлэг каучукан бугуйвчтай, Silver болон Space Grey өнгөний сонголттой, Бугуйвч нь цагаан, цэнхэр, ногоон, ягаан, хар өнгөний сонголтуудтай, Ion X-strengthened дэлгэцтэй мөн холимог артайгаар 
38mm нь 349$   
42mm нь 400$ -ын үнэтэйгээр худалдаалагдах болно. 
2. Apple Watch 
Apple Watch






 Apple Watch нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн их биетэй, биндэрья кристал нүүртэй, керамик артай, төмөр, арьсан гэх мэт төрөл бүрийн олон оосортойгоор 
38mm нь 549$
42mm нь 599$ үнэтэй худалдаалагдана.
3.Apple Watch Watch Edition
Apple Watch "Watch Edition"
Apple Watch Watch edition нь 18 каратын алтаар хийгдсэн, Apple Watch-ын адил биндэрьяа чулуун нүүртэй, керамик артайгаар, шар алтлаг болон сарнайн улаан өнгөний сонголттойгоор
Ямар гэдгээсээ шалтгаалж (Оосор, өнгө, гэх мэт) 10.000$- 17.000$  үнэтэйгээр зарагдана.
                             Apple Watch-ын Багтаамж.

Apple Watch нь өөр дээрээ 8GB-ын багтаамжтай байх бөгөөд 8GB-ын 2GB-д нь дуунд, 75MB-ын зурганд зарцуулах боломжтой.
2GB зайнд ойролцоогоор 200- 500 дуу хийж болно гэж тооцоолж байгаа бол
75MB зайнд Зураг хийхэд автоматаар Apple Watch-ын дэлгэцийн хэмжээнд таарч орох ба ингэснээр 100-с дээш зураг хийж болно гэж тооцоолж байна.
          Apple Watch-ын цэнэглэгч болон баттерей
Apple Watch-ын цэнэглэгч.
Apple Watch нь

iPhone-той Bluetooth-р холбож 90 удаа цаг шалгаж, 90 удаа Notification ирж, 45 минут App орж, 30 минут дуу сонсонгоо дасгал хийхэд 18 цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

iPhone-тай Bluetooth-р холбож утсаар ярихад 3 Цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

iPhone-той Bluetooth-р холбож дуу тоглуулахад 6.5 цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

iPhone-той холбож дасгал хийх mode-ыг нь асааж зүрхний цохилтын мэдрэгчийг асаахад 6.5 цаг. (Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

iPhone-той холбож 4 секундын зайтайгаар цаг харахад 48 цаг
 (Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

Power Reverse буюу Apple Watch-ын цэнэг хэт бага болох үед автоматаар power reverse mode рүү шилжих ба ингэснээр 4 секундын зайтайгаар цаг шалгахад 72 цаг хүртэл тэсэж чадна.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)

Харин Apple Watch-ыг MagSafe цэнэглэгчээр цэнэглэхэд
0% - 80% болтол цэнэглэхэд ойролцоогоор 1,5 цаг

0% - 100% болтол цэнэглэхэд ойролцоогоор 2,5 цаг хэрэгтэй гэж тооцоолж байна.

             Apple Watch-ын Мэдрэгч буюу Sensor-ууд

Apple Watch-ын арын хэсэг нь  керамик бүрхүүлтэй, биндэрьяа чулуун линзүүдтэй, буюу эдгээр нь хэт улаан туяа болон LED гэрэл ашиглан, таныг дасгал хийж байх үед болон таны зүрхний цохилтыг мэдрэх юм.

Зүрхний цохилт мэдрэгч:
Apple Watch нь тусгай зүрхний цохилт мэдрэгчтэй бөгөөд энэ нь таныг өөрийн хүч чадал болон фитнессын үйл ажиллагаагаа автоматаар хянахад туслана.

 WiFi болон GPS:
Apple Watch  нь таны iPhone-ы GPS болон WiFi-ыг ашиглан таныг хэдэн цаг алхсан, хэр хол гүйсэн (алхсан) зэргийг хэмжиж Таны iPhone-д харуулах юм.

Accelerometer:
Apple Watch дээрх Accelerometer нь таныг өдөрт хэдэн удаа алхсан, хэр хол алхсан, хэдэн калори шатаасан зэргийг танд харуулна.

                                        Apple Watch дээрхи Siri
Apple Watch дээр Siri-ын харагдах байдал
 Apple Watch дээрх Siri-ыг ашигласнаар та явах зам(Apple Maps дэмжих хот, улсууд), төлөвлөсөн үйл ажиллагаа, мессэж явуулах гэх мэт олон үйлдлүүдийг хялбар хийх боломжтой. 
Siri-г ажиллуулахдаа Бугуйгаа өргөн "Hey Siri" гэж хэлэх буюу эсвэл Digital Crown-ыг удаан дарснаар ажиллуулна.
Ингээд бидний бэлдсэн Apple Watch-ын тухай мэдэх хэрэгтэй гэсэн зүйлс дууслаа дахин нэмэгдсэн мэдээллүүдийг түргэн шуурхай оруулах болно.
Youtube дээрхи Apple Watch-ын рекламууд:




Apple Watch Watch Edition

Apple Watch Sport



Apple Watch