Sunday, April 12, 2015

iTunes Gift Card авах, Redeem хийх, App худалдаж авах.

App Store, iTunes Store-с өөрийн дуртай Application, Тоглоом болон бусад зүйлийг худалдаж авах нь legal буюу хууль ёсны дагуу зүйл мөн бөгөөд, тэдгээрийг хийсэн хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг юм. Developer буюу хөгжүүлэгчид ихэвчлэн та бидний хэрэглэж ашигладаг тоглоом аппуудыг бүтээдэг ба өөрийн хөдөлмөр болон зарцуулсан зүйлсийг үнэлэн дэлгүүрт байршуулдаг. Гэтэл тэднийг Cracker-ууд буюу дээрэмчид үнэгүй авах боломжийг нээж өгснөөр Developer-уудыг ихээхэн хохироодог. Жишээ авахад Monument Valley гэх тоглоомын Android дээрхи хувилбарыг анх гарснаас нь хойш ямар нэгэн Android системтэй төхөөрөмжинд суулгасаны зөвхөн 5% нь худалдаж авсан харин 95% нь дээрэмдсэн буюу ямар нэгэн аргаар үнэгүй авсан байжээ. Харин iDevice дээр нийт суугдсаны 40% нь худалдаж авсан харин 60% нь дээрэмдсэн байлаа.
iTunes дэлгүүрт өөрийн олон улсын долларын картаар гүйлгээ хийж болдог ч банк таниас шимтгэл мөнгийг авдаг нь хэрэглэгчдийн дургуйг ихээхэн хүргэдэг. Тэгэхээр iTunes дэлгүүрээс худалдан авалт хийх хамгийн тохиромжтой арга нь iTunes Gift Card-р тооцоо хийх юм.

1. iTunes Gift Card (Redeem Code авах)
Gift Card-ын арын код 
iTunes Gift Card нь дахин давтагдашгүй Redeem буюу 12 оронтой тоо болон үсгээс тогтсон код байдаг бөгөөд энийг Redeem код гэж нэрлэдэг. iTunes Gift Card авахад түүний ард хэсэгт нь байдаг ба хэрвээ таны амьдарч буй оронд хүргэлт байдаггүй бол та интернэтээр захиалах боломжтой.
iTunesgiftcard.mn
энэ нь монголын iTunes Gift Card зардаг баталгаат сайт юм.( Гэвч сүүлийн үед код дууссан гэсэн алдаа өгөөд байгаа.)
itunescard.com
Энэ нь олон улсын баталгаат Redeem Code зардаг сайт юм.(Энэ сайт хэрэглэгчдээс их үнэлгээ авсан)
Та бүхэн эндээс iTunes Redeem Code авч Redeem хийхэд таны Apple ID-ын дэлгүүр Америк байх хэрэгтэй. Хэрэв таны Apple ID-ын дэлгүүр монгол эсвэл өөр улсынх бол та америк болгох хэрэгтэй. Заавар: iphone.mn/i/7
itunescard.com сайтаас авсан кодын жишээ. (Redeem хийгдсэн :) )
Энд буй 12 оронтой тоо болон үсгийг iTunes-ын Redeem хэсэг болон утсан дээр App Store (Featured) болон iTunes Store-ын доод хэсэгт байрлах Redeem товч дээр дарахад энэхүү 12 оронтой кодыг оруулах зай байх болно.
2. Авсан кодоо Redeem хийх 

iTunes-ын дээд хэсэгт байрлах хүний зурган дээр дарахад Redeem гэсэн хэсэг гарч ирэх ба түүн дээр дарахад таны Apple ID-ын нууц үгийг нэхэх бас хийхэд та Redeem хйих хэсэг рүү нэвтэрнэ. Орсоны дараа та өөрийн авсан кодоо Redeem хэсэгт хийж Redeem дарахад таны код идэвхижих ба таны Apple ID-нд таны худалдаж авсан хэмжээгээр таны мөнгө орох болно.
Redeem амжилттай хийгдсэн бол.
3. App худалдаж авах. 
App худалдаж авахдаа та өөрийн хүссэн App(Song, Movie, Video г.м)  олж Buy товчыг дарна.
Энэ удаа би Bagatelle in a mirror гэх алдарт хөгжмийг худалдаж авья.
Сонсох: Youtube
Buy дарсны дараа Таны нууц үгийг нэхэх ба та өөрийн нууц үгийг хийсний дараа 
Verification Буюу өөрийн анх Apple ID-аа хийхэд хийсэн нууц 3 асуултын 2-ынх нь хариултыг хийх хэрэгтэй. Амжилттай хийсний дараа таниас дахин худалдаж авах уу гэж асууна.
Buy товчыг дарсны дараа таны данснаас мөнгө хасагдаж таны худалдаж авсан зүйл татагдаж эхэлнэ.
Эцэст нь: Ингэж худалдаж авснаар та бусдын хөдөлмөрийг үнэлж буй хэрэг бөгөөд мөн тэднийг дэмжиж байгаа хэрэг юм. Ингэснээр тэд дахин илүү дээр, илүү гоё зүйл хийх урам зориг орж дахин өмнөхөөсөө хэд дахин илүү сайхан, сайн зүйлс хийдэг.
Анхааруулах зүйл Та анх Apple ID-гаа нээхдээ хийсэн нууц 3 асуулт болон хариултаа мэдэж байх ёстой ба тэднийгээ мэдэхгүй бол сэргээх эсвэл өөр Apple ID нээх хэрэгтэй.