Wednesday, August 31, 2016

iPhone утсаа цэнэглэх зөвлөгөө [Мэдээлэл]

Утсаа зөв зүйтэй цэнэглэх нь дэлхийн ухаалаг утас барьдаг бүх хүмүүст асуудал байдаг. Бид утсаа их хэрэглэдэг ч цэнэглэхдээ хайнга ханддаг. Заримдаа бид шөнө нь цэнэглээстэй хонуулаад өглөө нь аваад гардаг.



    Бас цэнэглээд хонуулах нь баттерейны багтаамжийг муутгадаг уу гэх мэт асуулт гардаг. Интернетээр хайхад маш олон төрлийн хариулт, яриа байдаг. Тэгвэл энэ нийтлэлдээ Shane Broesky, Farbe Technik гэх утасны дагалдах хэрэгсэл хийдэг компаний захирлаас зөвлөсөн iPhone утсаа цэнэглэх зөвлөгөөг хүргэе.


 1. Утсаа шөнө цэнэглэж хонуулах нь баттерейнд ямар нэгэн нөлөө бий юу?

  -Ер нь бол үгүй, шөнө цэнэглэж хонуулах нь нэг их сүртэй нөлөө үзүүлэхгүй. Учир нь таны утас маш ухаантай цэнэг дүүрсэн үед цэнэгийг баттерей рүү явахыг хязгаарладаг. Гэвч олон удаа цэнэглэж хонуулах нь удаанаар баттерейны насыг багасгаж болзошгүй. iPhone дахь Li-ion баттерей нь өндөр температурт чанараа алдах төлөвтэй байдаг ба баттерейг муутгах гол шалтгаан болдог. Баттерейгээ халахад нь гэр хийсэн бол баттерейны халууны гадагш гарах урсгалыг хязгаарладаг ба энэ нь багтаамжийг багасгаж насыг нь богисгонодог.

 Өөрөөр хэлвэл шөнө утсаа цэнэглэж хонуулах гэж байгаа бол гэрээ хийхгүй байх нь зүйтэй.


2. Утсаа цэнэглэх хамгийн оновчтой арга юу вэ?

   - Li-ion баттерейнуудыг 50-80 цэнэгтэй байлгавал зохимжтой. Энэ нь цэнэглэгдсэн ионуудыг Ажлаа үргэлжлүүлж баттерейг хамгаалахад тусалдаг. Богино хугацаанд хурдан цэнэглэх нь ионуудад хөдөлгөөнтэй байх энерги өгдөг харин баттерейг хамгаалах энерги өгдөггүй.


3. Юунаас зайлсхий вэ?
  - Battery Cycle буюу цэнэглэлтийн тоо их байх нь баттерейг чинь мэдэгдэхээр муутгана. Болж өгвөл 0-с 100 хувь болтол нь цэнэглэхээс зайлсхий.

4. Чанартай цэнэглэгч хэрэглэ
  - Утастай чинь дагалдаж ирсэн цэнэглэгч хамгийн шилдэг нь. Байхгүй бол баталгаатай газраас оригналь цэнэглэгч авч цэнэглэж болно. Хулхи хуулбаруудад ориг цэнэглэгчинд байдаг чип байдаггүй энэ нь утсанд маш хортой. Мөн адаптераар цэнэглэж байгаа бол гүйдэл, хүчдэлийн хэмжээ тохирсон байх ёстой. Хулхи цэнэглэгчээр цэнэглэснээр утас шатах, дэлбэрэх аюултай.

      Товчхон:

  1. Үргэлж ориг цэнэглэгч хэрэглэж бай, хулхи цэнэглэгчээр цэнэглэснээс цэнэглээгүй нь дээр.
  2. Утсаа хэт их халаа хэрэггүй, халаад байвал case-ыг нь авах хэрэгтэй.
  3. Баттерейгаа сайн хэвээр нь байлгая гэвэл цэнэгээ 50-80 хувийн хооронд байлга. 
  4. Болж өгвөл 0-с 100 хувь болтол нь битгий цэнэглэ.
Эх сурвалж: [DigitalTrends]