Monday, January 28, 2013
tethered jailbreak, untethered jailbreak ялгаа
Зарим хүмүүс tethered jailbeak untethered jailbreak гэдгийн ялгааг сайн ойлгохгүй нэг гэж бодоод байх шиг байна гэхдээ энэ хоёр ижил боловч болох зүйл огт өөр юм.Tether гэдэг үг орсон хоёр дахь утга нь tethered jailbreak, untethered jailbreakюм. iPhone утастай хүмүүст тулгардаг асуудал. Монголд ихэнх iPhone хэрэглэгчид утсаа jailbreak (шоронгоос гаргах) хийж ашигладаг. Jailbreak хийснээр олон давуу тал үүсдэг. Хамгийн том давуу тал бол төлбөртэй програмыг үнэгүйгээр татаж авч ашиглах.
Tethered jailbreak -г утастай jailbreak гээд л ойлгочих. Утастай jailbreak -г хийсэн үед утсаа унтраасан үед заавал компьютерт холбож байж асаадаг. Магадгүй шаардлагаар утсаа асааж унтраах, эсвэл баттерей нь дуусаад унтах тохиолдолуудад маш төвөгтэй. Зүгээр нэг дурын компьютерт залгаад л болчихгүй. Нөгөө jailbreak хийсэн хэрэгсэл програмынхаа тусламжтайгаар идэвхижүүлдэг.
Харин untethered jailbreak нь ямар нэг компьютерт холболгүй асна.