Friday, February 1, 2013
iOS 5.1 - 5.1.1 суулгах болон jailbreak unlock хийх
Posted by
JailbreakMn
at
2/01/2013
Labels:
absinthe,
ios 5.1,
ios 5.1.1,
ipad 1,
iphone 3gs,
iphone 4,
iphone 4s
Ялтсан симтэй iphone 4 барьдаг ихэнх хэрэглэгчид ios 5.1.1 шилжмээр байна хэрхэн шилжих вэ ? гэсэн асуулт асууж байгаа тул энэ удаа ios 5.1.1 суулгах болон jailbreak хийх талаар заавар орууллаа Gevey Ultra одоогын байдлаар 02.10.01 хүртэл baseband(modem firmware) болон ios 5.1.1 хүртэл дэмжих чадвартай байгаа үүнээс дээш baseband(modem firmware) болон ios дэмжихгүйA : Хэрхэн суулгах вэ?
Алхам 1) iOS 6.1 firmware for iPhone/iPad/iPod энэ нийтлэлээс татаж аваарай
Алхам 2) iTunes 10 суулга мөн төхөөрөмжөө usb - ээр компьютертаа холбоорой
Алхам 3) iTunes 10 дээр зүүн булангаас утасаа сонгоод
Алхам 4) Shift + mouse 1 restore дээр дарж (Windows) эсвэл Alt/Option restore дээр дарж (Mac)
Алхам 5) Татсан ios 5.1.1 firmware зааж өгөөрэйЖич 3194 алдаа заавал энэ зааварыг дагаарай
A : Хэрхэн jailbreak хийх вэ?
Алхам 1.
Absinthe багажийг ажиллуулж хэрэгсэлээ холбоход таны хэрэгсэлийн мэдээлэл гарч байх ёстой бөгөөд хэрэв Sorry the attached device is not supported гэсэн бичиг гарч байвал тохирохгүй хэрэгсэл, фирмвэйр байна гэсэн үг. iOS 5.1.1-ээр шинэчлэл (update) хийх хэрэгтэй. Харин тохирч байгаа бол Jailbreak товчийг дарна.

Алхам 2.
Jailbreak хийх явц төдийлөн удах ёсгүй. Хэрэв хэт удаад байвал багажийг дахин ажиллуулах хэрэгтэй. Багаж хэрэгтэй файлуудыг хуулсаны дараа таны утас унтарч асах ёстой бөгөөд хэрэв Waiting for reboot хэсэг дээр хэт удаад (10 минутаас дээш) байвал багажийг дахин ажиллуулна. Хэрэв энэ үед Error-5 гэсэн алдаа заавал Erase All Content and Settings хийх буюу Restore дахин хийх хэрэгтэй болно.


Алхам 3.
Таньд дээрхи асуудал тулгаралгүйгээр бүх юм хэвийн явагдаж дууссан бол дараах цонхон дээрхи Done, enjoy гэсэн текстыг харж байх болно. Jailbreak амжилттай хийгдэж Cydia суусан байгаа. Дараагийн арга хэмжээ буюу хэрэгтэй нэмэлтүүдийг (tweak) суулгах болжээ гэсэн үг.

Absinthe 2.0.1 (Windows)
A : Хэрхэн сүлжэээ оруулах вэ?
A : Хэрхэн сүлжэээ оруулах вэ?
- Iphone-соо сим картаа гаргах бөгөөд settings>general>network дарааллаар орж 3G болон Cellular Data, Data Roaming -г off болгох.
- Ялтсан сим дээрээ өөрийн микро сим картыг суурилуулаад утсандаа хийх
- Gevey sim картыг хийхэд дэлгэцэн дээр дараах бичиг гарч ирэх бөгөөд Accept товч
- "No Sim Card Installed” эсвэл "No Service ”гэсэн бичиг гарсан ч Accept хийгээд цааш үргэжлүүлнэ.
- 15 сек хүлээгээд, 112 луу залгаад 2 сек-н дараа тасална. Та заавал 112 дугаарын утас хариу өгөхийг хүлээх хэрэггүй.Одоо Settings цэс рүүгээ ороод Airplane mode –г ON болго. Ингээд No Sim Card Installed гэсэн бичиг гарч ирэх хүртэл хүлээгээд дээрх бичиг гарч ирэнгүүт Airplane Mode-г OFF болгоно.
- Ингээд sim failure гэсэн бичиг гарч ирэх хүртэл хүлээ. Энэ бичгэн дээр даралгүйгээр хүлээхэд таны утсанд сүлжээ орсноор та утсаа түгжээнээс нь тайлж байгаа хэрэг юм.
За ингээд боллоо