Wednesday, October 30, 2013
Андройд утастай та автобусны буудалд унаа хүлээж шаардлагагүй болжээ
Андройд утсанд зориулж бид бүхэнд үнэхээрийн хэрэгтэй апп хийгдсэн байна.Тус утаны ухаалаг аппд одоогоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.Энэхүү аппыг ашиглана та ямар чиглэлд ямар нийтий тээврийн үйлчилгээ үзүүлэх тээвэрийн хэрэгсэл хаана явж байгааг мөн хаана зогсохыг хялбархан мэдэж болох ажээBTGT компанийн хөгжүүлэгчид тус аппыг хөгжүүлсэн байна
Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно. “БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч та энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм.
Мөн татаж авахад үнэгүй юм
энд дарж Play store дээр хараарай