Saturday, November 16, 2013

iPhone - ы баттерейг хэрхэн өөрөө солих вэ?

Таны ашиглаж байгаа утас цэнэгээ барих нь сулараад муудаад байгаа биздээ.Мэдээж тэгэхгүй гээд яахав.Ерөнхийдөө та утсаа дүүртэл нь цэнэглэсэн ч таны утас цэнэгээ хурдан алдаж таны тоглох, утсаа ашиглах хугацаа багассаар байна гэсэн үг. Тэгвэл таны энэ асуудлыг шийдэх нэг арга байна. Та Ebay ч юмуу Amazon гэх мэт худалдааны сайтуудаас баттерей болон багаж бүхий багцийг 5-10$ доллараар худалдаж аваад баттерейгаа өөрөө сольж болох юм.



Гэхдээ ганц баттерей төлөө ингэнэ гэж ч ховор үзэгдэлдээ тийм болхоор монголоос баталгаатай газараас аваарай хамгийн үнэтэй нь гэхэд 40 мянга байгаа байх Үнэ нь баттерейны багтаамжаас хамаарч өөр өөр байдаг шүү



1. Хамгийн түрүүнд мэдээж та баттерей багажны багцаа худалдаж аваарай Amazong дээр байгаа гэхдээ манай нөхцөлд бол аль боломжтой газараас нь аваарай























2. Эхлээд та "зургаан талт толгойтой халиваар (отверк)" утасныхаа доод суурь хэсгийн 2ширхэг боолтыг тайлж аваарай

























3. Дараагаар утасныхаа их бие буюу кэйсийг нээнэ. Та сорогчоо утасныхаа дэлгэцийн доод хэсэгт нааж утасныхаа гол их биенээс сайн барьж татна. Утасны голын товч (home button) дотор хэсэгтэйгээ наалдаагүй байдаг. Харин чихний хэсгийн спикер нь туузан холбогчтой байдаг.
 Болгоомжтой онгойлгоорой

4.Утасныхаа дэлгэц хэсгийг нээсэн бол 90 градусаас илүү дэлгэхгүй байхыг хүсий



5. Утасны дотор хэсэгт 2 боолтоор боогдсон хавтгай төмөр ялтасан даруулга байгаа боолтыг нь тайлж тэр ялтасан даруулгыг авна.

6. Хуванцар хавтгай сэтгүүрээр баттерейны холбогч туузан утасны толгойг салгана.ерөн

7. Баттерей маань доороо цавуугаар наалттай байдаг. Та баттерейныхаа доогуур нимгэн хавтгай зүйл шургуулан хөшиж салгаж болно.



8. Хуучин баттерейгаа сугалж авсан бол шинэ баттерейгаа оронд нь хийж туузан холбогчын толгойг нь холбоно.



9. Баттерейгаа сольж холбогч туузан утсаа холбосон бол төмөр ялтасан даруулгыг нь буцааж боогоод кэйсээ таглан асааж үзнэ. Бүх зүйл чинь бүрэн болсон бол суурин боолтыг буцаагаад боогоорой


Ингээд Та  утасныхаа баттерейг сольчихлоо. Одоо таны утас хуучин баттерейнаас илүү хурдан цэнэглэгдэж цэнэгээ илүү удаан барих болно. iPhone5 утасны баттерей дунджаар 14 сарын настай, 400 гаруй удаа цэнэглэх хуваарьтай байдаг.

Forbes - ын туршилтаар
 Бид оригиналь баттерейн дээр хийсэн туршилтаар 8цагийн HD бичлэгийг Youtube-д тавьж дэлгэцийн гэрлээ хамгийн өндөр дээр нь тохируулж WiFi-аар бичлэгээ үзэж бүх үзүүлэлтээ тултал нь ашиглаж баттерейныхаа цэнэгийг дуустал ашиглаж үзсэн. Энэ үед хуучин баттерейны цэнэг 5цаг 11 минут болоод дууссан бол шинэ баттерей маань 35минутаар илүү удаан ажилласан. Туршилтаар шинэ баттерейны үзүүлэлт 11%-иар илүү байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Мэдээж та бүх үзүүлэлтээ тулгаж тасралтгүй утсаа ашиглахгүй бол энэ 35 минут илүү уртасах болно.
Танд амжилт хүсье.