Tuesday, January 14, 2014

QR гэж юу вэ? хэрхэн уншуулах вэ?

Нэгэн сонирхолтой нийтлэл оруулий Ерөн QR код бар код гэж эрээлчилсэн дөрвөлжин юм юу болох талаар бичий. Бар код  – QR /Quick Response Code/ Дөрвөлжин хүснэгтээр бүтэцлэгдсэн хурдан уншигдаж хэрэгцээт мэдээллийг хүргэх зорилготой 2D код юм. Анх 1994 онд зохион бүтээгдсэн ч шинэ дэвшилтэд технилогит код хэвээр ашиглагдсаар байна.







Яагаад QR код эрэлт хэрэгцээтэй болов ?

QR кодыг ашиглаглахад хялбар, ямар ч хулдаасан хэвлэл дээр хэвлэгдэж утасны камер, сканнераар уншуулах боломжтой. Орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр хүн бүр камертай, ухаалаг гар утас барьж, мэдээ мэдээллийг гар утсаараа дамжуулан авах болсон. Үүнтэй холбоотойгоор QR код хэрэглээ өсч байгаагын хэлбэр юм.Нэг үгээр тодорхой мэдээллийг өөртөө багтаасан QR кодыг өөрийн гар утсандаа уншуулснаар мэдээ мэдээллийг маш богино хугацаанд олох, солилцох боломж бүрдэж байна.

Худалдааны салбарт: Хамгийн гол нь QR код нь өмнө худалдааны салбарт өргөн хэрэглэгддэг UPC шугаман кодтой харьцуулахад мэдээлэл багтаах багтаамжийн илүү, мөн нээлттэй үнэгүй код уншигчийг татан өөрийн ухаалаг утас болон таблет пад  зэрэгт суулгасгаар хүссэн хэн ч хаана ч уншуулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Нэг ёсондоо хэрэглэгчдэд өөрөө өөртөө үйлчлэх, нэмэлт мэдээллийн авах боломжоор хангаж байгаа юм. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн дээрх QR кодоор дамжуулах тухайн үйлдвэрлэгч компани болон ижил төрлийн бүтээгдэхүүнүүд, үнийн мэдээллийг авах боломжтой юм.
зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу









Гар утас, Ipad- нд QR код уншигч суулгах
Та QR кодыг Android утас, iPhone ,iPad ,iPod  болон Таблет –аар уншуулах боломжтой.  Үнэгүй программ хангамж бөгөөд та Playstore Appstore дээрээс үнэгүй татаж болно.
AppStore дээрээс үнэгүй татаарай
эндээс
Playstore дээрээс үнэгүй татаарай





QR 2D кодын давуу тал

Өгөгдлийн өндөр багтаамтай. Стандарт хэмжээ нь 7089 тэмдэгт багтаах багтаамжтай.
Өгөгдлийнтөрөл. Мэдээллийн бүх хэлээр кодлон дамжуулах ашиглах боломжтой.
Ямар ч хэмжээгээр хэвлэгдэх боломжтой. Том жижиг янз бүрийн хэмжээгээр хэвлэгдэх боломжтой.
Бохирдуулах болон гэмтээсэн нөхцөлд сэргээх боломжтой. Кодыг бохирдуулах болон урссан тохиолдолд ч оруулсан өгөгдлүүдийг дахин сэргээх боломжтой байдаг учир QR кодонд  алдааг засварлах өгөгдөл давхар суусан байдаг.
360° аар уншигдах боломжтой . Ямарч хэлбэр хаашаа харуулсан ч адилхан мэдээллүүд бүгд уншигддаг.Хөл болон толгой гэж байхгүй бөгөөд бүх тал нь ижил адил талт дөрвөлжин
Нэмэлт кодын тохируулга. QR код хамгийн ихдээ 16 жижиг тэмдэгтээр хуваагддаг тул энэ нь хэвлэхэд илүү тохиромжтой болж өгдөг .
Дэлгэрэнгүй мэдээлэл ашиглах. Бусад 2D баркодуудтай харьцуулхад QR код нь илүү нарийвчилсан мэдээлэл агуулсан байдаг байна.
QR 2D бар код нь өгөгдөл хадгалах олон төрөлтөй
1D хэмжээст код болох  (UPC/EAN) кодууд нь 30 үсэгээр хязгаарлагдаж бага өгөгдөл агуулдаг бол 2D код нь хамгийн багадаа 7089 тэмдэгт агуулдаг.

Мэдээллийн төрөл нь

Текст хэлбэр
Линк холбоос
Утасны дугаар
SMS/MMS мэдээлэл
мэйл хаяг
Холбоо барих бүх холбоотой мэдээллүүд
Календар
QR бар кодыг ямар ч байдлаар байрлуулах боломжтой
Уг баркод хийгдсэн цагаасаа зар суртчилгаа сонин, ном хэвлэл, сав баглаа боодол, бараа бүтээгдэхүүний шошго зэрэг олон хэвлэмэл хэлбэрээр илүү үр өгөөжтэй ашиглагдсаар байгаа билээ

QR ашиглах ямар даву тал байдаг вэ?

Бүх мэдээллийг баркодноос авах боломжтой  – байгууллагын зорилго зохион байгуулалт, хаана байрладаг, холбогдох дугаар, бусад барааны танилцуулга, ямар шинэ урамшуулал зарлаж байгаа зэрэг сонирхсон мэдээллийг байрлуулсан баркодноос уншуулан авах боломжтой энэ үед та заавал интернет орох шаардлагагүй болно. /сонирхсон мэдээллээ заавал хайж цаг хугацаа алдалгүй олох боломжтой./
Байгаль орчинд ээлтэй  – QR код хэвлэхэд ямар ч илүүдэл материал, хог хаягдал гаргахгүй, харин дахин хэрэглэх боломжтой байдаг.
Ашиглах цар хүрээ  – QR нь хэвлэмэл байдлаар болон онлайн хэлбэрээр тараан байршуулах боломжтой.
Ашиглах төхөөрөмж – QR кодыг уншуулахад тусгай технилоги шаардлагагүй ба танд ухаалаг утас байхад хангалттай.  
Хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй холбогдох шинэ боломж