Monday, February 10, 2014

Do not disturb : iOS 7 системийг үр дүнтэй ашиглах

iOS 7 систем дээр суугдсан байдаг зарим нэг хэрэглэгчийн талаас хийх боломжтой давуу талуудыг хүмүүс төдийлөн ашигладагүй бас ойшоохгүй байдаг.Тийм болхоор зарим нэг тохиргоо болон давуу талуудыг цувралаар хүргэж байгаа юм Do not disturb : гэдэг бол идэвжүүлсэн үед танд ямар нэг мэдээлэл "notification" дуудлага мсж зэрэг ирэхийг хязгаарладаг юм.Ерөнхийдөө бол ашиглахад хялбар тохиргоо мөн ойлгомжтой хэрэгтэй тохиргоо






Do not disturb давуу тал

- асаалттай байх хугацаанд танд дээр өгүүлсэн шиг ямар нэг мэдэгдэл мсж дуудлага зэрэг ирэхгүй
- мөн цагаа тохируулж өгөх боломжтой жишээлбэл өдөр тутамын ажилийн утасаа авах болон мэдэгдэл зэрэгийг авахгүй авахаас төвөгшөөх хэсэг байдаг байх тэгвэл тэр эд завгүй үедээ do not disturb - аа тохируулах болмжтой
- мөн дуудлага авч болох хүнээ тохируулж болно.Дуудлага ирхэд байхад авахгүй байж болохгүй хүмүүс бий ханилсан ханиас авхуулаад :D
тиймэрхүү хүмүүсийг дуудлага авч болохоор тохируулж болдог ба энэ нь юу гэвэл Do not disturb дээрээ байгаа таны утас зөвшөөрсөн хүнээс дуудлага авах боломжтой гэсэн үг


Do not disturb тохируулах

Settings -> Do not Disturb гэж орох болно
Manual - нь бол та цагаа тохируулахгүйгээр өөрөө шууд асаах боломжтой сонголт юм
Scheduled - харин таны ямар нэг мэдэгдэл мсж дуудлага зэрэгийг авах боломжгүй цаг буюу таны завгүй цаг
эхлэх цагаа болон дуусах цагаа өгнө
Allow Calls From - хэнээс зөвхөн  дуудлага авахаа тохируулах боломжтой
Repeated Calls - дээр дуудлага ирсэний дараа тэр хүнээс дахин дуудлага ирхэд 3 минутын хугацаанд silent биш байна
Silence :
Always - сонголт нь утасаа ашиглаж байгаа мөн түгжээтэй байгаа хамаагүй ямар нэг мэдэгдэл ирэхгүй
Only while iPhone is locked - хэсэг бол зөвхөн ашиглаагүй түгжээтэй байгаа тохиолдолд do not disturb ажиллах болно

Мөн ямар нэг тохируулга хийхгүй шууд зүгээр Do not disturb ашиглах бол home screen дээр байгаа үедээ тоороосоо татаж CC буюу "Control center" гаргаж ирж идэвхжүүлж болно сарны зурагтай нь шүү :)