Wednesday, February 12, 2014
Хэрэв iPhone-ыг 1991 онд бүтээсэн бол?
Nйм нэг сонирхолтой мэдээлэл цацагдсан байна.Мэргэжилтнүүдийн нэгэн сонирхолтой тооцоо гаргажээ. Хэрвээ өнөөдрийн iPhone-ыг 1991 онд бүтээсэн бол хэр их зардлаар бүтээгдэх вэ?Нэг бүрчлэн тооцож үзвэл:
- GB "Gigabyte" флаш санах ой өнөөдөр 0.55$ байгаа бол 1991 онд ийм багтаамжтай санах ой 45,000$ байжээ. Тэгвэл 32Gb санах ой 1.44 сая доллар болно.
- Apple-ын процессор 20,500 сая үйлдэл секундэд гүйцэтгэдэг бөгөөд Ийм чадалтай процессор 1991 онд 620,000$ байсан.
- Үүрэн холбооны холболтын үнэ 1991 онд секундэд 1 килобит дамжуулахад 100$ байж. Өнөөдрийн iPhone 15 Мегабит секунд хурдтай ажилдаг гэвэл 1.5 сая $ болно.
Эдгээрийг нийлүүлбэл 3.5 сая доллар болж байгаа юм.
Гэхдээ үүнд камер, дэлгэц, iOS "operation system" гээд бусад өртгийг нь огт тооцоогүй юм. Үүнээс харахад сүүлийн 20 гаран жилд технологи хэрхэн хөгжиж, бүтээх зардал нь багассаар байгааг харж болох юм. Мөн дараачийн 20 жилд юу болохыг таах аргагүй нь харагдаж байгаа юм.