Tuesday, March 18, 2014
Монгол хүн гар утас ашиглаж эхлээд 18 жил болжээ
1996 оны энэ өдөр Монголд анх удаа үүрэн холбооны үйлчилгээ нэвтэрч байжээ.Монгол улсын "Ньюком" компани Япон улсын "Sumimoto" болон "KDDI" корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны 3 сарын 18-нд Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани болох "Мобиком" корпорази үйл ажиллагааг эхлүүлж байсан байна
Мобиком Корпорази нь Монгол улсын Засгийн Газраас зарласан тендерийн дагуу GSM технологийн төхөөрөмжөөр үндсэн сүлжээгээ тоноглож харилцаа холбооны цогц үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад Мобиком , Скайтел , Юнител , Жи Мобайл гэсэн дөрвөн оператор компани үйл ажиллагаагаа явуулж байна
2013 оны 6 сарын байдлаар манай улсад үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 3,5 саяд хүрчээ
Сонирхуулахад Бидний амьдралын чухал салшгүй хэрэгцээ болсон гар утсыг анх 30 жилийн өмнө зохион бүтээж байсан бөгөөд тухайн үед 4,000 ам.доллараар зарагдаж байжээ.
Дэлхийн анхны гар утас - Motorola DynaTAC 8000X
Монголчуудын хэрэглэж байсан анхны утас: Siemens S4
эх сурвалж : iKon.mn