Friday, March 21, 2014

iPhone 4 дээр iOS 7.1 untethered jailbreak хийгдсэн байна.


iOS 7.1 jalbreak гарах эсэх нь тодорхойгүй байсан энэ үед сайхан мэдээ эх сурвалжуудаар цацагдаж байна.
P0sixspwn багийн хөгжүүлэгч  Winocm iPhone 4 дээр 'iOS 7.1 untethered boot'  хийж чадсан бичлэгээ тавьсан байна.
Ерөнхийдөө бол 'untethered boot' гэдэг нь системийг нь эвдэж чадсан бөгөөд дээр нь cydia  суулгах болон  jailbreak
хийх боломжтой.




Гэхдээ энэ бол гарцан татах хаяг цацагдсан гэсэн үг биш бөгөөд хийж чадсан харин jailbreak хийх багаж болон татах хаяг байхгүй хийх заавар ч одоогоор цацагдаагүй

Харин энэхүү бичлэг болон Winocm хийсэн үйл явдал iOS 7.1 jailbreak гарах боломж байгааг харуулж байгаа юм.


iPhone 4 буюу  A4 чип систем болох kernel дээр  jailbreak хийж болох боломжтой байдаг болхоор
түрүүлж гарах өндөр магадлалтай гэж твиттер бичил блогоор цуурхаж байсан.


Харин A5 болон A6 чип буюу  iPhone 5/5s зэрэг бол одоогоор боломжгүй хэвээр байгаа юм.



iOS 7.1 гарсаны дараахан Pod2g evad3rs багыг төлөөлж өөрсдийн байр сууриа твиттер бичил блог дээр илэрхийлсэн билээ

тэрээр

 iOS 7.1 гарах эсэх нь тодорхойгүй байна бидэнд хийх төлөвлөгөө байхгүй байна... Гэхдээ evad3rs багынхан мэдээж том бэлэг барих болно  iOS 8  найдлага төрүүлээд байгаа Хэрхэн хийх талаар цаг болон хөлс хүчээ шавхаж байгаа хэдий ч одоогоор шийдэлд хүрч чадаагүй 




 Гэхдээ ойрын хугацаанд iOS 7.1 jailbreak гарах нь юу л бол эсвэл iOS 8 хүртэл хакерууд jailbreak гаргахгүй байж магадгүй

 Өмнө нь  iOS 6.1.3 дээр болсон тохиолдол болох магадлал өндөр байна