Sunday, March 9, 2014

Macbook дээр интернэтээ утаслуугаа цацах [Заавар]

Router болон интернэт цацах боломжтой гадаад төхөөрөмж байхгүй үед интернэтээ бусадтай хуваалцах буюу өөрийнхөө утас болон таблет зэрэг дээрээ хуваалцах "share"     хийх талаар энэхүү заавар дээр оруулаа  Mac Os суулгасан таны Pro болон  Air дээр тус тохиргоог хийх боломжтой



Алхам 1 та keyboard дээр f4 товч дараад System Preferences сонгох байхгүй байвал search дээрээс хайж гаргаж ирээрэй


























Алхам 2 System Preferences буюу ерөнхий тохиргооны хэсэг дээрээ доорхи зураг дээр байгааг сонгоорой Sharing гэж байгааг

Одоо интернэтээ цацах болхоор мэдээжийн хэрэг WiFi Вайфай сүлжээгээр цацах тул  internet sharing хэсэг дээрээ дараад WiFi  гэсэн сонголтыг сонгоорой


Wi-Fi хэсэгийг сонгох буюу чагталсаны дараа доор байгаа Wi-Fi Option  хэсэг дээр дарж орно уу


Эхний тэмдэглэсэн хэсэг дээр өөрийн цацах гэж буй Wi-Fi сүлжээнд нэрээ оруулна ямар нэрээр цацах гэдгийг сонгох юм
Харин хоёр дахь хэсэг цацах стандарт болон суваг бөгөөд давтамжын төрөлөө сонгох хэсэг юм

Security буюу хамгаалалтын түвшиг сонгох бөгөөд энэ хэсэгт нууц үгээ өгөх юм үнэгүй цацаж хөршдөө буян болж бас болно :)

Нууц үгээ та Том жижиг үсэг болон тоо хольж болно
PaSSwORd123 ч юму гэх мэт

Бүгдийг оруулж дуусчихаад Ok товч дээр дараарай
Одоо харин  Internet Sharing  хэсэг чагталж share буюу хуваалцахаа идэвжүүлэх ёстой



Wi-Fi сүлжээгээ цацах төхөөрөмжөө тохируулсан юм чинь Тус цацаж буй Wi-Fi - г хүлээн авах төхөөрөмж дээрээ холбож үзэх хэрэгтэй

Цацаж болж байна :)