Tuesday, March 31, 2015

iOS 8.2 дээр Jailbreak яагаад гарахгүй удаж байгаа вэ ?

Удаан хугацаанд хүлээлт үүсгээд байгаа iOS 8.2 jailbreak гарахгүй байгаа шалтгаан мөн jailbreak үйл явц болон. Түгээмэл асуугддаг асуултад бид бүхэн хариулт болгож энэхүү нийтлэлийг бичиж байна. Jailbreak гарах хугацаа одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.





iOS 8.2 дээр Jailbreak хийгдсэн үү ?

iOS 8.2 дээр Jailbreak амжилттай хийсэн талаар TaiG багийнхан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тэд iOS 8.2 beta 2 дээр Jailbreak хийж чадсан бөгөөд public release буюу нийтэд албан ёсоор гаргаагүй байгаа юм.

iOS 8.2 Jailbreak 3 сарийн сүүлээр гарна гээд яагаад удав ?

Mobile Security Summit (MSS) Хятад Бээжин энэхүү арга хэмжээний үеэр Comex , Chronic , P0sixninja Pimskeks гэх алдартай jailbreak хийгч хакерууд оролцсон бөгөөд гар утасны систем хамгаалалт аюулгүй байдлын талаар хэлэлцэх тус арга хэмжээнд TaiG багийнхан jailbreak - н ирээдүй болон цаашдийн хөгжүүлэлтийн боломж бололцооны талаар илтгэл тавьсан байна. Цахим ертөнцөөр twitter , reddit гэх сайтуудаар энэхүү үйл ажиллагааны дараагаар гарна гэж шуум явсан хэдий харамсалтай нь хугацаандаа гараагүй

iOS 8.2 jailbreak яг хэзээ гарах вэ ?

iOS 8.2 Jailbreak гарах цаг өдөр сар одоогоор тодорхойгүй байгаа юм. Манай сайт гарсан даруйд нь танд мэдээлэл болгох болхоор гарсан үеээр нь манайхаас хэрхэн хийх мөн jailbreak - тэй холбоотой аливаа нэгэн мэдээлэлийг дэлгэрэнгүй хүлээж аваарай