Tuesday, March 31, 2015
IPhone , iPod , iPad дээр VPN ашиглах заавар
Ямар нэг зөрчилөөс болоод хаагдсан сайт мөн БНХАУ - д файсбүүклүү шууд орж болдогүй билээ. Харин VPN буюу VPN аппликэйшн тусламжтайгаар аливаа нэг хаагдсан сайтлуу орох үзэх тэр сайтаас дуртай контентоо хүлээж авах боломжтой байдаг юм.VPN гэж юу вэ ?
VPN буюу Virtual Private Network гэсэн ойлголт нь интернэт буюу ямар нэгэн хамгаалалтгүй сүлжээн дээгүүр хувийн чанартай мэдээллийг шифрлэн илгээж байна гэсэн үг юм.
Хэрхэн VPN суулгах вэ ?
Эхлээд та өөрийн IPhone , iPod , iPad wifi эсвэл 3g сүлжээнд холбосон байх шаардлагатай
Алхам 1
Дэлгэц дээр байрлах Appstore луугаа ороорой
Алхам 2
Хайлт хэсгээс 'tunnelbear' гэж хайх болно.
Алхам 3
Хайсан хайлт дээрээ дараад ороорой
/Get -> install гэж харагдах бөгөөд таны apple id нууц үг асуух болно нууц үгээ оруулаад татах боломжтой хэрэв apple id байхгүй бол нээх заавар эндээс үзээрэй/
Алхам 4
татаж авсан tunnelbear - лүүгээ ороод өөрийн майл хаяг болон нэр нууц үг оруулаад бүртгүүлэх болно.
Алхам 5
бүртгэлээ хийсэн бол өөрийн майл хаяг нууц үгээрээ нэвтрэх болно.
Алхам 6
Орсоны дараагаар танд нэгэн заавар дэлгэц дээр харуулах бөгөөд энэхүү аппликэйшн ашиглах гэсэн нэмэлт VPN тохиргоог iOS дээр суулгах юм install дээр дараад суулгаарай
Алхам 7
Одоо голд байгаа асаах товчийг хөдөлгөж ашиглах бөгөөд ингэснээр танд VPN холбогдох болно.
Мөн төрөл бүрийн газаруудаас VPN холбож болно. Доор байгаа сонголтуудаас өөртөө аль ойр байршилаа сонгож аваарай
Асаасан бол дээр Wifi тэмдэгийн хажууд VPN гэсэн тэмдэг шинээр гарах болно. Энэ нь VPN амжилттай ажиллаж байна гэсэн үг
Алхам 9
Одоо та хаагдсан сайтлуу орох боломжтой
/ жич tunnelbear сард нэг удаа 500mb үйлчилгээг авах эрх өгдөг бөгөөд илүү дээшлүүлэх бол төлбөр төлөх мөн нийтэд түгээж урамшуулал авч болно. /