Friday, April 24, 2015

Apple энэ жил шинэ iPod Touch-ыг гаргахаар төлөвлөжээ.

iPod Touch-ыг анх 2007 оны 9 сарын 5нд Steve танилцуулсан ба түүнээс хойш үргэлжилсээр iPod Touch 5G-г 2012 оны 10 сарын 11нд гаргаснаас хойш дахиж шинээр iPod Touch гаргаагүй юм. Гэтэл энэ жил тэд шинэ iPod Touch 6G ( өөрөөр ч нэрлэж магадгүй) гаргахаар төлөвлөсөн гэж AppleInsider нийтлэлдээ бичжээ.




iPod Touch 5G
Шинэ iPod Touch нь өмнөх загваруудаа бодвол илүү том хэмжээтэй байж магадгүй ба Beats Audio-г нэмэх магадлалтай. iPod Touch 5 нь iPhone 4S-тэй адил A5 чиптэй боловч iPhone 4-тэй адил 5MP Камертай.
iPhone 5-д хэрэглэсэн A6 чипийг тэд дараагийн iPod Touch-д эсвэл iPhone 5S-д хэрэглэсэн A7 чипийг ч хэрэглэж магад. Багтаамжийн хувьд iPod Touch 5 нь 12, 32 ба 64GB-ын багтаамжуудтай байгаа бол дараагийн iPod нь iPhone 6 болон 6+-д хэрэглэсэн 128GB-ыг нэмж магадгүй юм.