Monday, April 20, 2015

iOS 8.4 beta 1 дээр амжилттай Jailbreak хийгдлээ

Өчигдөрхөн унтаа байдалт байсан Jailbreak ертөнцөд нэгэн томоохон дуйлиан дэгдсэн юм. Jailbreak хийгч програмист залуу Stefan Esser 'i0n1c' iOS 8.4 beta 1 дээр амжилттай jailbreak хийж чадсан байна. Өнөө өглөөхөн тэрхүү бичлэгээ Youtube -  тавьсан юм.





Хэдийгээр амжилттай хийсэн боловч хэзээ энэхүү боломжийг багаж болгож нийтэд хүргэх нь тодорхойгүй байгаа юм. Амжилттай болсон болхоор бидэнд шинээр Jailbreak гарах боломж байгааг харуулж байна.



Jailbreak талаар түгээмэл асуугддаг сүүлийн үеийн мэдээлэлүүд


iOS 8.1.3 дээр Jailbreak гарах уу ? 

iOS 8.1.3 дээр Jailbreak хийх боломжгүй гэж албан ёсоор TaiG / Pangu багийнхан байр сууриа илэрхийлсэн энэхүү загвар дээр гарахгүй нэгэнт орхигдсон.

iOS 8.2 дээр Jailbreak гарах уу ?

Одоогоор гарах хамгийн найдвар өндөртэй байгаа бөгөөд энэхүү загвар дээр ерөнхий томоохон сайжируулалт хийгдсэн Apple - с хамгаалалт дээр гаргасан алдаанууд байгаа TaiG багийнхан Jailbreak гаргах боломжтой байгаа.

iOS 8.3 дээр Jailbreak гарах уу ?

iOS 8.3 өмнөх загвар болох iOS 8.2 дээр илүү олон төрлийн сайжируулалт хийсэн болхоор өмнөх загвараа бодвол гарах магадлал тун бага байгаа юм. Гэхдээ Backup хийхтэй холбоотой хамгаалалтын алдаа байгаа талаар TaiG багийнхан илтгэсэн

iOS 8.4 гарсан уу хаанаас татах уу ?

iOS 8.4 одоогоор гараагүй зөвхөн beta туршилтийн загвар дээрээ байгаа beta 1 нь дээр дурдсан шиг амжилттай Jailbreak хийгдсэн.

Нэмэлт тайлбар : iOS 8.1.2 - оос дээшээ ямар ч iOS загвар дээр Jailbreak хийх багаж татхаар ашиглахаар огт гараагүй бөгөөд олон төрлийн хуурамч багажууд ихээр байгаа бөгөөд тэд бүгд жинхэнэ биш survey - хийлгэдэг худлаа багажууд юм.