Wednesday, April 8, 2015
Apple Watch-ын тухай дэлгэрэнгүй.
Apple компани Apple Watch-ыг 2014 оны 9 сарын 10нд Apple Watch Sport, Apple Watch, Apple Watch Watch edition гэсэн 3 төрөлтэйгээр гаргаж (энэ сарын 24-нд худалдаалаж эхлэнэ), түүнээс хойш Apple Watch-ын тухай хэд хэдэн мэдээллүүд гарсан ба тэднийг нэгтгэн танд хүргэж байна.Аль ч Apple Watch-ыг iPhone-тойгоо холбохын тулд та өөрийн iPhone утсаа IOS 8.2+ болгосон байх ёстой.
Төрлүүдийн үндсэн ойлголт
1.Apple Watch Sport
Apple Watch Sport |
38mm нь 349$
42mm нь 400$ -ын үнэтэйгээр худалдаалагдах болно.
2. Apple Watch
Apple Watch |
38mm нь 549$
42mm нь 599$ үнэтэй худалдаалагдана.
3.Apple Watch Watch Edition
Apple Watch "Watch Edition" |
Ямар гэдгээсээ шалтгаалж (Оосор, өнгө, гэх мэт) 10.000$- 17.000$ үнэтэйгээр зарагдана.
Apple Watch-ын Багтаамж.
Apple Watch нь өөр дээрээ 8GB-ын багтаамжтай байх бөгөөд 8GB-ын 2GB-д нь дуунд, 75MB-ын зурганд зарцуулах боломжтой.
2GB зайнд ойролцоогоор 200- 500 дуу хийж болно гэж тооцоолж байгаа бол
75MB зайнд Зураг хийхэд автоматаар Apple Watch-ын дэлгэцийн хэмжээнд таарч орох ба ингэснээр 100-с дээш зураг хийж болно гэж тооцоолж байна.
Apple Watch-ын цэнэглэгч болон баттерей
Apple Watch-ын цэнэглэгч. |
iPhone-той Bluetooth-р холбож 90 удаа цаг шалгаж, 90 удаа Notification ирж, 45 минут App орж, 30 минут дуу сонсонгоо дасгал хийхэд 18 цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
iPhone-тай Bluetooth-р холбож утсаар ярихад 3 Цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
iPhone-той Bluetooth-р холбож дуу тоглуулахад 6.5 цаг.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
iPhone-той холбож дасгал хийх mode-ыг нь асааж зүрхний цохилтын мэдрэгчийг асаахад 6.5 цаг. (Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
iPhone-той холбож 4 секундын зайтайгаар цаг харахад 48 цаг
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
Power Reverse буюу Apple Watch-ын цэнэг хэт бага болох үед автоматаар power reverse mode рүү шилжих ба ингэснээр 4 секундын зайтайгаар цаг шалгахад 72 цаг хүртэл тэсэж чадна.
(Бусад тохиргооноос хамаарч өөрчлөгдөнө.)
Харин Apple Watch-ыг MagSafe цэнэглэгчээр цэнэглэхэд
0% - 80% болтол цэнэглэхэд ойролцоогоор 1,5 цаг
0% - 100% болтол цэнэглэхэд ойролцоогоор 2,5 цаг хэрэгтэй гэж тооцоолж байна.
Apple Watch-ын Мэдрэгч буюу Sensor-ууд
Apple Watch-ын арын хэсэг нь керамик бүрхүүлтэй, биндэрьяа чулуун линзүүдтэй, буюу эдгээр нь хэт улаан туяа болон LED гэрэл ашиглан, таныг дасгал хийж байх үед болон таны зүрхний цохилтыг мэдрэх юм.
Зүрхний цохилт мэдрэгч:
Apple Watch нь тусгай зүрхний цохилт мэдрэгчтэй бөгөөд энэ нь таныг өөрийн хүч чадал болон фитнессын үйл ажиллагаагаа автоматаар хянахад туслана.
WiFi болон GPS:
Apple Watch нь таны iPhone-ы GPS болон WiFi-ыг ашиглан таныг хэдэн цаг алхсан, хэр хол гүйсэн (алхсан) зэргийг хэмжиж Таны iPhone-д харуулах юм.
Accelerometer:
Apple Watch дээрх Accelerometer нь таныг өдөрт хэдэн удаа алхсан, хэр хол алхсан, хэдэн калори шатаасан зэргийг танд харуулна.
Apple Watch дээрхи Siri
Apple Watch дээр Siri-ын харагдах байдал |
Siri-г ажиллуулахдаа Бугуйгаа өргөн "Hey Siri" гэж хэлэх буюу эсвэл Digital Crown-ыг удаан дарснаар ажиллуулна.
Ингээд бидний бэлдсэн Apple Watch-ын тухай мэдэх хэрэгтэй гэсэн зүйлс дууслаа дахин нэмэгдсэн мэдээллүүдийг түргэн шуурхай оруулах болно.
Youtube дээрхи Apple Watch-ын рекламууд:
Apple Watch Watch Edition
Apple Watch Sport
Apple Watch