Monday, April 6, 2015
iPhone 6 Plus, Samsung Galaxy S6 Edge, HTC One M9 утсуудыг нугалж үзжээ.
SquareTrade нь Цахилгаан бараа болон, цахилгаан хэрэгслийн баталгаат засварын үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Энэ компани нь 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэд iPhone 6 Plus, Samsung Galaxy S6 Edge ,HTC One M9 утаснуудыг мэргэжлийн багажаар нугалж бичлэгээ өөрийн Youtube хуудсандаа тавьжээ.
Утаснуудыг нугалахдаа: Эхэлж iPhone 6 Plus дараа нь HTC One M9 эцэст нь Samsung Galaxy S6 Edge гэсэн дарааллаар утаснуудыг эхлээд хэдэн паунд хүчээр дарахад нугарах вэ гэж үзжээ.
1. iPhone 6 Plus
iPhone 6 Plus утсыг нугалахад 110 lbs(49.8 KГ) хүчээр дарахад нугарчээ.
Нугарахад зөвхөн их бие нугарснаас өөрөөр яасан ч үгүй.
2. HTC One M9
HTC One M9 утсыг 120 lbs буюу 54,4КГ хүчээр дарахад нугарчээ, утасны гол хэсгээр нугалахад Power Button нь яг гол хэсэгтээ байсан тул хамт нугарч, Дэлгэц их биес салжээ.
HTC One M9 утсыг нугалахад Power Button хамт нугаларсан тул ажиллахгүй болж, утасны их бие нугарч, дэлгэц их биес бага зэрэг салсан байлаа. Power Button ажиллахгүй болсон тул утсыг унтраах, асаах үйлдэл хийх боломжгүй болжээ.
3. Samsung Galaxy S6 Edge
Samsung Galaxy S6 Edge утсыг нугалахад iPhone 6 Plus-тай адил 110lbs (49.8КГ) хүчээр дарахад нугарчээ, утасны дэлгэцийн хажууд талын нугарсан дэлгэц хагарснаас өөр зүйл байсангүй.
Дэлгэц нь 2 тал руугаа нугаларсан учир нугаларсан хэсгээрээ хагарсан байв. Гэвч дэлгэц нь хагарсан ч утас энгийн ажиллаж байв.
iPhone 6 Plus утсыг эвдэртэл нь нугалахад 179 lbs буюу 81,2 хүч шаардагдаж дэлгэц их биес салж антенн хэсгээрээ мөн салжээ.
2. Samsung Galaxy S6 Edge
Samsung Galaxy S6 Edge утсыг нугалахад 149 lbs буюу 67,6КГ хүч шаардагджээ.
Утаснуудын нугарсан байдал. |