Saturday, July 2, 2016

Pangu баг iOS 9.3.2-ын Jailbreak-ыг тун удахгүй гаргана гэв.


Шанхай хотод болж байгаа MOSEC (Mobile Security Conference) -д Пангу баг өөрсдийн танилцуулгандаа iOS 9.3.2 дахь хамгаалалтын сул талын тухай ярьж төгсгөлд нь "One More Thing" буюу "Бас 1 зүйл" -ээ үзүүлжээ.


 Энэ нь тэдний iOS 10 дээр Jailbreak хийсэн байсан бөгөөд iOS 10 дээрхи Cydia-ын ажиллаж буй зургийг цугласан олонд танилцуулжээ.
Доорхи зургуудаас харна уу:


MOSEC-ын зохион байгуулагчийн жиргээнээс үзвэл тэд iOS 9.3.2-ын хэд хэдэн системийн алдааг үзүүлжээ. Цуу ярианаас үзвэл пангу багийн гишүүн хүмүүсийн асуултанд хариулахдаа 9.3.2/9.3.3-ын jailbreak-ыг тун удахгүй буюу энэ эсвэл ирэх долоо хоногт гаргана гэж хариулсан байна.


Зиа тэгэхээр мань хэдийн хүсэн хүлээсэн мөч буюу 9.3.2-ын Jailbreak гарах мөч тун ойртлоо.
Миний таамаглаж байгаагаар тэд iOS 9.3.3 гарахыг хүлээж байж болох юм, тэгсэн нь ч бид нарт дээр. Гэхдээ та хэддээ зөвлөхөд одоо 9.3.2 болгоод хэрэггүй 9.3.2-ын Jailbreak гарсны дараа хүмүүс хийгээд алдааг нь олж пангу баг түүнийг нь зассаны дараа суулгаарай гэж зөвлөе. Учир нь пангугийн эхний version-ууд том жижиг ямар нэгэн алдаатай байж магадгүй.

Эх сурвалж: [ superphen. co ]