Thursday, August 11, 2016
iOS 9.2 - 9.3.3 Jailbreak хийх [Заавар]
Хамгийн сүүлд пангу баг iOS 9.0-9.0.2 Jailbreak гаргаснаас хойш шинэ iOS version-д Jailbreak гаралгүй удсан. Бараг жил болох дөхсөн, гэвч пангу баг дахин 9.2- 9.3.3 гаргалаа. Энэ удаа пангу баг хятад ба англи хэл дээр гэж 2 хувилбар гаргасан. Хятад хувилбар нь PPhelper багаж ашиглан хийдэг бол Англи хэлтэй нь Cydia Impactor ашиглан хийдэг. Энэ заавартаа англи хэлтэй хувилбарыг ашиглан утсандаа Jailbreak хийх зааврыг хүргэе.
Юуны түрүүнд энэ Jailbreak нь зөвхөн 64 биттэй device-уудад буюу iPhone 5S болон түүнээс хойш гарсан iPhone, iPad Air болон түүнээс хойш гарсан iPad, ба iPod Touch 6G-д хийх боломжтой. Компьютерын хувьд таны компьютер Mac, Windows, Linux үйлдлийн системтэй байж болно.
1. Эдгээр файлуудыг татна:
2. Утсаа компьютертээ холбоно. ( Certified буюу батаалгажсан USB хэрэглэхийг зөвлөе)
3. Компьютер дээрээ Cydia Impactor-ыг ажиллуулна.
4. Татаж авсан .ipa файлыг чирч авчирна.
5. Гарч ирсэн хэсэгт Apple ID-гаа хийнэ. ( Хэрвээ танд өөрийн хэрэглэдэгээс өөр Apple ID байгаа бол тэрийгээ ашиглахыг зөвлөе)
6. Өмнөх алхамд хийсэн Apple ID-ныхаа password-ыг хийнэ.
7. Cydia Impactor ажиллаж эхэлнэ.
8. Дууссаны дараа утсан дээрээ Settings - General - Device Management орно.
9. Зурагт үзүүлсний дагуу Apple дээрээ дарж Trust хийнэ.
10. Developer Certificate баталгаажсан тул HomeScreen-д буй Pangu апп руу орж болно.
Pangu апп руу орж Notifiaction pop-up гарч ирэхэд Ok дараад, Start-ын доор буй check-ыг зөвлөөд Start дарна.
11. Start товчыг дарсны дараа Lock товчийг дараад Respring ( унтарч, астал) нь хүлээнэ. Унтраад ассаны дараа Cydia суусан байх бөгөөд Jailbreak амжилттай хийгдлээ.
Жич: Энэ бүх үйлдлийг 2017 оны 4 сард дахин давтан хийх шаардлагатай.
Хэрвээ танд ямар нэгэн асуулт байгаа бол http://ask.fm/jailbreakmn хаягаар лавлаарай. Мөн Facebook.com/iblogmn пейждээ мэдээлэл оруулж байх болно.
Эх сурвалж [ iDownloadblog ]