Friday, August 12, 2016
iOS 9.3.3 Jailbreak-ыг хэрхэн Tether хийх вэ? [ Заавар ]
Өмнөх нийтлэлдээ оруулсан iOS 9.2 - 9.3.3-ын Jailbreak нь Semi-Tethered Jailbreak юм. Юу гэсэн үг вэ гэвэл утсаа унтрааж асаах болгонд Tether хийж байж Theme, Tweak, Cydia зэрэг ажиллана гэсэн үг. Энэ нийтлэлдээ Pangu Jailbreak-ыг хэрхэн Tether хийх тухай бичих болно.1. Та утсаа унтраагаад асаасан бол
Jailbreak -ын сүүлийн үйлдэлтэй адилханаар Pangu апп руу орж Start дараад утсаа түгжихэд хангалттай. Таны утас хэдэн секундын дараа respring хийж Tweak, Theme зэрэг нь асуудалгүй ажиллах болно. Та энэ үйлдлийг унтрааж асаах болгондоо хийх шаардлагатай.